Суултад нялх биетэй эмэгтэй оролцлоо

2008/08/02
Share |
Хүмүүс:
Суултад нялх биетэй эмэгтэй оролцлоо

`Өдрийн сонин` өчигдрийн дугаартаа суултад гурван хүүхэдтэйгээ оролцож байгаа А.Бямбацэцэг эмэгтэйтэй хийсэн ярилцлагыг нийтэл­сэн. Уг нийтлэлийн дараа түүнд халуун сэтгэлээр тус­лах сайхан сэтгэлт хүмүүс манай редакц руу утасдсаар байна. Харин өчигдрийн суул­тад 20 настай Б.Ууганцэцэг гэгч эмэгтэй төрөөд 14 хо­ноо­гүй байж нялх хүүхдээ тэврэн ирсэн юм. Түүнтэй уулзаж дараах тодруулгыг авлаа.

-Нөхрийг тань ямар үн­дэслэлээр баривчилсан юм бэ?

-Долдугаар сарын 1-ний өдөр 23 цагийн орчимд нөхөр маань Сүхбаатар жанжны хөшөөний хажууд сууж бай­сан гэсэн. Гэтэл хажуугаар нь таньдаг залуу нь гагнуурын аппарат өргөсөн явж байж. Тэгснээ манай нөхрийг хамт өргөлцөөд өгөхийг гуйсан юм билээ. Тэд гагнуурын аппа­ратыг дамнаад хоёр алхтал цагдаа зогсоож, бүлэглэн дээрэм хийсэн учир барив­чиллаа хэмээн аваад явчих­сан гэсэн.

-Нөхрийгөө хэдэн удаа эргэсэн бэ. Биеийнх нь байдал ямар байна?

-Өнгөрсөн лхагва гаригт эргэлтээр нэг л удаа уулзсан. Нүд нь хонхойгоод, ширгэ­чихсэн байна лээ. Хүүгийнхээ зургийг гар утасныхаа аппа­ратаар аваад нөхөртөө үзүүл­сэн.

-Түүнийг ямар зүйл ангиар байцааж байгаа гэнэ?

-Цагдаагийн албан хааг­чийн өөдөөс эсэргүүцэл үзүүл­сэн, бусдын эд хөрөн­гийг дээрэмдсэн гэх хоёр зүйл ангиар яллах төлөвлөгөөтэй байгаа. Тэр хамт явсан хү­нийх нь хэргийг давхар хү­лээлгэх гээд байх шиг.

-Өмгөөлөгч авсан уу?

-Авсан боловч ямар ч үр дүн мэдэгдэхгүй байна. Гэх­дээ би Улсын ерөнхий проку­ро­рын газар болон Сүхбаатар дүүргийн шүүхэд өргөдлөө өгчихсөн.

-Нөхөр тань ямар ажил эрхэлдэг юм бэ?

-"Бөмбөгөр" худалдааны төвд лангуу түрээсэлдэг байсан.

-Одоо яажшуухан амьд­ра­лаа залгуулж байна даа?

-Төрчихөөд эмнэлгээс гарсны дараа хүүхэдтэйгээ хоёулхнаа хэцүү байлаа. Анхны төрөлт болохоор учраа ч олохгүй, ус, түлээ мод дөхүүлээд өгөх ч хүнгүй их зовсон. Одоо ээжийндээ оч­чих­сон байгаа. Хилс хэргээр хоригдсон хүмүүсийг сул­лахыг шаардаж буй талбай дээрх энэ үйл явдлыг зураг­таар харчихаад би оролцох хүсэлтэй байсан боловч хүүх­­дийг маань харах хүнгүй, угжаар хооллоё гэхээр хөх­дөггүй. Аргаа бараад хүүхдээ тэврээд ирлээ. Гэхдээ халуун наранд удаан зогсвол хэ­цүүдэх юм шиг байна. 

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.