Аймшигт осол давтагдах дөхлөө

2008/08/02
Share |
Хүмүүс:
Аймшигт осол давтагдах дөхлөө

Дарь-Эхийн замд  дахин авто­машины осол гарлаа. Өн­гөр­сөн Лхагва гариг буюу  энэ сарын 30-ны  орой  Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт “Excel” маркийн 82-14 УБЭ улсын ду­гаар­тай машины жолооч  Н нь “Toyoto carina” маркийн УБИ 66-89 улсын ду­гаар­тай  автомашинтай мөр­гөлд­сөн  аймшигт хэрэг гарчээ. 

Уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Баянзүрх дүүргийн XVIII хороонд оршин суугч долоон настай С, 17 настай Э нар хүнд гэмтэж  Гэмтэл согог сэргээн заслын үндэсний төвд хүр­гэгдсэн байна.  Осол ямар шалтгаанаар  гарах болсныг  хол­бог­дох газрууд нь шалгаж байна.  Одоогоос хэд­хэн  сарын өмнө Дарь-Эх орч­мын энэ замд “Ав­то­бус-3” ком­панийн  58-34 улсын дугаартай автобус   нь хувийн чиглэлийн 54-41 дугаартай авто­бустай мөр­гөл­дөж эрдэнэт хүний амь  эрс­дэж, 30 гаруй хүнийг бэ­р­тээ­сэн ха­рам­сал­тай явдал гарсан. Гэтэл удаагүй уг зам дээр дахин осол гарч иргэдийг айдаст авт­уул­лаа.  Дээрх ослууд нь хувь хүний хариуцлагагүй  үйлд­лээс гарч байна уу аль эсвэл стандартын шаардлагад ний­цэх­гүй авто замаас болов уу. Энэ удаагийн осолд хү­ний амь эрсдээгүй. Гэхдээ хол­бог­дох газар болон жолооч нар ан­хаа­рал болгоомжтой байж, хариуц­лагаа ухамсарлахгүй бол дахин дээрх ос­лууд давтагдахгүй гэхийн аргагүй.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.