Кувейтийн Эмир Монголоос 300 шонхортой буцлаа

2008/08/04
Share |
Кувейтийн Эмир Монголоос 300 шонхортой буцлаа

Хар алтаараа дэлхийд зартай Кувейт улсын Эмир бүтэн найм хоногийн айлчлалыг манай улсад хүүхдүүдийн хамтаар хийгээд буцлаа. Түүний энэхүү айлчлал дээд хэмжээний тансаг болж өнгөрсөн ба түүний өглөөний зоогийг Германаас, өдрийн хоолыг Францаас зөөж байсан гэнэ. Түүнчлэн Төв аймгийн Жаргалантын аманд том хэмжээний эдлэн газрын эзэмших эрхийг Монгол засгийн газар түүнд өгсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Гэтэл хамгийн сүүлд манайд ирсэн мэдээллээр тэрээр Монголын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах явцдаа шонхор шувууны ан хийж, 300 шонхорыг нутаг руугаа авч явсан байна. Шонхорыг хилээр гаргахад нэг бүрээс 9800 ам.долларын татвар авдаг аж.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.