О.Магнай эмнэлэгт хэвтжээ

2008/08/04
Share |
Хүмүүс: О Магнай | 
О.Магнай эмнэлэгт хэвтжээ

Олон нийтийг хамарсан үймээн самууныг зохион байгуулж, ард иргэдийг турхирсан хэрэгт ИХН-ын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нар сэжиглэгдээд байгаа. Ж.Батзандан хорихын эмнэлэгт гурав хоногийн хугацаатай хэвтэж байгаад гарчээ. Харин дэд дарга О.Магнайгийн биеийн байдал сайнгүй байгаа. Тэрбээр уушигны архаг хууч өвчтэй нэгэн байсан нь тогтоогдсон. Ганц худагт хоригдож байх хугацаандаа эмнэлэгт хэвтэхээс эрс татгалзаж байсан ч энэ удаад эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүйд хүрчээ. Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар О.Магнайг “Ганц худаг" дахь урьдчилан хорих төвийн эмнэлэгт хэвтүүлэхээс зарим нэг нь татгалзаж байсан гэнэ. Учир нь түүний биеийн байдлыг бусдаас нууж, өвчин нь гайгүй байгааг харуулах гэсэн оролдлого байв уу гэсэя хардлага олны дунд тарсан байна.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.