''Нинжа'' нарыг даруй ажлын байртай болгох хэрэгтэй гэв

2008/08/04
Share |
Хүмүүс:
''Нинжа'' нарыг даруй ажлын байртай болгох хэрэгтэй гэв

Улсын Онцгой комисс єчигдєр хуралдлаа. Хурлаар хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн юм. Vvнд гар, хєл, амны євчний нєхцєл байдал, авч байгаа арга хэмжээ, химийн хорт бодисоор бохирдсон шлам, ул хєрсийг зєєвєрлєх, саармагжуулах, булшлах ажлын явц тусгагдав.

Мєн Булган, Дорнод аймагт болсон гамшигт vзэгдлийн улмаас учирсан хохирлыг арилгах талаар хэлэлцлээ.

"Энтеровирус" ихээр агуулагддаг тогтоол усанд хvvхдvvдээ тоглуулахгvй байхыг санууллаа
"Энтеровирус-71"-ээр vvсгэгдсэн гар, хєл, амны євчний шинж тэмдэг єнгєрєгч тавдугаар сарын 8-нд Нийслэлд илэрсэн билээ. Єчигдрийн байдлаар энэ євчнєєр євчлєгсдийн тоо 2985 болсон байна. Євчтєнvvдийн 1391 нь Улаанбаатар хотод, vлдсэн нь орон нутагт бvртгэгджээ. Дорнод, Сvхбаатар Тєв , Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь, аймагт євчлєл харьцангуй єндєр байгаа гэнэ. Ялангуяа Дорнод аймгийн Булган, Гурванзагал сумаас бусад бvх суманд энэ євчин гарчээ. Нийслэлийн хувьд Баянзvрх, Сонгинохайрхан дvvрэгт 600 орчим тохиолдол бvртгэгдээд байна. Гар, хєл, амны євчнєєр євчлєгсдийн дийлэнх хувь нь эрvvл ахуйн нєхцєл муу, амьдралын боломж тааруу айлын хvvхдvvд илvv єртєж байна хэмээн мэргэжилтнvvд vзэж байв. Тиймээс борооны ус зайлуулах суваг, хоолой бий болгох, нойтон хєрсийг хатаах, халдваргvйжvvлэх, гудамж, зам, талбайд тогтмол ус, шалбааг vvсгэхгvй байх, ийм газарт хvvхдvvдээ тоглуулахгvй байхыг эцэг эхчvvдэд анхаарууллаа. Азийн улс орнуудад гар, хєл, амны євчний дэгдэлт гарсаар байгаа талаар долдугаар сарын 25-ны єдєр Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын мэдээлснээр манай урд хєршид 170 гаруй мянган тохиолдол бvртгэгдэж 43 хvн нас баржээ. Харин Сингапурт 16 мянга орчим, Тайваньд 325 тохиолдол бvртгэгдэж арван хvн эндсэн байна.

Химийн хорт бодисоор бохирдсон 40 гаруй тонн шламыг саармагжуулжээ
Химийн хорт бодисоор бохирдсон шлам шороог саармагжуулах, булшлах Засгийн газрын тогтоол гарсны дагуу энэ ажил дєрєвдvгээр сарын 22-ноос эхэлсэн. Єнгєрсєн хугацаанд Онцгой байдлын ерєнхий газар болон Улсын мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны яамны мэргэжилтнvvд нийт зургаан аймгийг хамарчээ. Тэд арван сумын 80 орчим цэгт хуримтлагдсан 40 гаруй тонн шламыг тээвэрлэж, химийн бодисоор бохирдсон 25 метр квадрат талбайн хєрсийг хуулж саармагжуулсан байна. Одоогоор иргэдийн гар дээр байсан шламаас мєнгєн ус, алтыг нь ялгаж иргэдэд єгєх ажлыг зохион байгуулж байгаа гэнэ. Саармагжуулах, тээвэрлэх ажилд оролцож байгаа болон булшлах цэгийн ойр орчимд ажиллаж, амьдарч буй хvмvvст шинжилгээ хийхэд мєнгєн усны цочмог болон архаг хордлоготой хvн илрээгvй байна. Гар аргаар алт олборлож байгаа иргэдийг ажлын байртай болгох явц удаашралтай байгаад Нийгмийн хамгаалал хєдєлмєрийн яам даруй анхааралдаа авахыг Онцгой комиссын хурлаар сануулсан юм. Мэргэжлийн байгууллагууд хийж байгаа ажлынхаа талаар энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

Булган аймагт тохиосон хvчтэй салхин шуурга 660 гаруй сая тєгрєгийн хохирол авчрав
Булган аймгийн тєвд долдугаар сарын 25-ны єдєр 15-48 м/секундын хvчтэй салхи болж аймгийн тєвєєс гадна Баяннуур сум, Сэлэнгэ, Орхон сумын зарим хэсэг єртсєн талаар мэдээлсэн билээ. Аюулт vзэгдлийн улмаас 18 хvн гэмтэж бэртэн эмчлvvлж байна. Харин эд материалын хувьд цахилгаан, шугам, сvлжээний дэд станцад гэмтэл гарч гэрэл, холбоо, шилэн кабелийн шон олноор унасныг засварлаж байгаа аж. Vvнээс гадна 32 барилга, иргэдийн дєрвєн зуу орчим байшингийн дээвэр хуурч, 60 гаруй гэр нурж хэмхрэн 874 хашаа унасан гээд Булган аймгийн хэмжээнд нийт 660 гаруй сая тєгрєгийн хохирол учирчээ. Улсын Онцгой комиссын хурлаар хохирлын хэмжээг хэлэлцэн 428,8 сая тєгрєгийг Засгийн газрын нєєц хєрєнгєнєєс гаргах, vлдэгдлийг нь нэр бvхий найман сайдын багцаас гаргуулах нь зvйтэй гэж vзлээ. Энэхvv асуудлыг ойрын єдрvvдэд Засгийн газрын хуралдаанд оруулах юм байна. Харин Дорнод аймагт тохиолдсон байгалийн аюулт vзэгдлийн улмаас учирсан хохирлыг газар дээр нь тооцоолох ажлын хэсгийг энэ хурлаар байгууллаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ýêñòàçè êóïèòü öåíû Destroy Any Device With EMP Jammer: 3 Steps Экстази в Ð£ÑÑÑƒÑ€Ð¸Ð¹Ñ ÐºÐµ Клей для Ð³Ð¾Ñ„Ñ€Ð¾ÐºÐ°Ñ €Ñ‚она Купить закладкР¸ спайс в Кстове Экстази — что это такое, принцип Ð´ÐµÐ¹ÑÑ‚Ð²Ð¸Ñ  и побочныРµ эффекты закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ казань ЗакладкР¸ реагент в Чулым-3 купить molly Дудинка çàêëàäêè ñîëåé â êèåâå митрагиР½Ð¸Ð½ Крышка Для Tesla Tablet – Купить Крышка Для Tesla Tablet недорогР¾ из Китая на AliExpress купить Герасим РубцовсРº Купить Шишки в Шарья Шишки в Тотьме сварить манагу зацепилР¾ до слез Метадон в Чёрмозе ñïàéñ êóïèòü çàêëàäêè ìîñêâà купить Марки Россошь купить Гашиш Шагонар как слезть с гашиша псилоциР±Ð¸Ð½Ð¾Ð²Ñ‹Ðµ грибы эффект Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Кизеле тест на наркоти Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Мураше амфитамР¸Ð½ çàêëàäêè ðîñòîâà ñîëü Ð°Ð½Ð¾Ð½Ð¸Ð¼Ð½Ñ ‹Ðµ наркомаР½Ñ‹ водник как сделать закладкР¸ иркутск героин Купить закладкР¸ шишки в БутурлиР½Ð¾Ð²ÐºÐµ РасписаР½Ð¸Ðµ поездов по станции Тайшет если провайдРµÑ€ блокируРµÑ‚ сайт что делать lurk ramp гашиш уфа
IP:185.2.32.99  2018-01-03 21:32:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.