Г.Оюунгэрэл: 25 хүрч байж л гэр бүлтэй болно гэж боддог

2008/08/04
Share |
Хүмүүс: Г Оюунгэрэл | 
Г.Оюунгэрэл: 25 хүрч байж л гэр бүлтэй болно гэж боддог

Тайзны техник, дизайнерийн санаа, стильт дүр төрхийг илэрхийлэх тал дээр мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн, орчин үеийн монголын загварын ертөнцийн нүүрцарай болсон супер модель Г.Оюунгэрэлтэй бид ярилцаж сууна.

Тэрбээр олон салбарт оюун ухаан сорьж, хүч үзэж, амжилтанд хүрч яваа нь үеийн залууст үлгэр дууриалтай санагдана...

А: Сургуулиа төгссөн үү? Ямар мэргэжилтэй болсон бэ? Ер нь хэр зэрэг оюутан байв даа?

О: Би багаасаа тоо бодох дуртай хүүхэд байсан. 1-р сургуулийн тооны ангийг төгсөөд ХИС-д орсон. Оюутан байхдаа өглөөний 8 цагаас оройн 6 өнгөртөл сургууль дээрээ сурахын төлөө л мэрийж хичээллэдэг байсан. 2006 онд хоёр мэргэжлээрээ хоеулангаар нь улаан дипломтой төгссөн.

А: Баяр хүргэе! Онц сурна гэдэг юманд хандах хандлага шиг байгаа юм. Гэрийнхэн чинь хичээл номоо давт гэж шахаж шаардах хэрэггүй баижээ?

О: Би ер нь эрх чөлөө, бие даасан байдалд дуртай.Өөрөө өөрийнхөө амьдралыг зохицуулдаг.

А: Хэнээс ч хамааралгүй байна гэсэн үг үү?

О: Зарим талаар тийм. Тэгээд 17 наснаасаа мөнгө олж эхэлсэн.

А: Яаж?

О: Балансын хуудас компьютер дээр хийж дэлгүүрт тавьж заруулна. Тэгээд халаасны мөнгөөр тасардаггүй байсан.Дараа жилээс нь 2-р күрст сурч байхдаа Эко констракшнд

ажиллаж эхэлсэн.

А: Ямар ажил хийж байсан юм бэ?

О:Тэдний  рекламд   тоглож   байхдаа   хүмүүстэй ярилцаж, санал солилцож сурталчилгаа, маркетингийн алба байгуулах талаар хэлсэн чинь өөрийнхөө багийг

бүрдүүлээд ажиллаад үз гэсэн. Одоо хүртэл тэднийхтэй холбоотой ажилладаг.

А: Чи одоо юу хийж байна?

О: Тахь-Ко.    компаний    ерөнхий    менежер. Тахь-Электрониксийн сурталчилгааг бас хариуцдаг.

А: Өдөржин компани дээрээ байх уу?

О: Офисын ажил, 9-18 хүртэл сууж ямар нэг юманд баригдаж    ажиллах  нь    надад    таалагддаггүй.    Хийх ёстой   зүйлээ   хийихвэл   заавал   тэгж   суугаад   байх шаардлагагүй.

А: Цаашдаа энэ ажлаа хийсээр л байх уу?

О: Би мэргэжилдээ маш дуртай, энэ чиглэлээрээ гадагшаа явж магистрантурт суралцана.

А: Бас онц суралцана гэдэгт чинь эргэлзэхгүи байна  

МОДЕЛЬ ОЮУНГЭРЭЛ

А: Анх хэдэн настайдаа загвар өмсч эхэлсэн билээ?

О: 14-тэйдээ.

А: Загварын хэд хэдэн агентлаг байна. Яагаад Монгол Моделийг сонгосон юм бэ?

О: Манай агентлагт бүх юм нээлттэй тодорхой байдаг нь таалагддаг. Зарим агентлагт хатуу журам дэглэмтэй.Одоо, бас дараа нь яах гэж байгаа нь тодорхойгүй. Монгол Модельд бол хэззэ. ямар ажил, загварын үзүүлбэр, зураг авалттай, ямар цалин авах, хаашаа хэдий хугацаагаар

явах гээд л бүх юм төлөвлөгөөтэй. хэрэгжээд явчихдаг.

А: Загварын үзүүлбэрээр гадаадад их явдаг уу?

О: Би 2 удаа Сингапурт Загварын 7 хоногт оролцож байсан. Кастингтайгаа нийлээд7 хоног биш бараг сар болдог. Зарим өдөр 2-3 шоунд оролцоно. Бас Франц, Герман,   Австри,   Солонгос,  Орос,  Хятадад   үндэсний хувцасны үзүүлбэрээр явж байсан.

А: Гайгүй мөнгө олох уу?

О: Дажгүй ээ.

А: Үндэсний хувцас гэснээс торго хоргой овооруулж нэг   их сүр бадруулсан    хувцаснууд, нарийн харахаар дизайнерийн  шийдэл  гээд  байх  юмгүй  эсвэл  ямар  ч оновчгүй элдэв хуваалттай ойлгомжгүй зүйлүүд монголын үндэсний хувцас гээд гадаадад хэн дуртай хүн үзүүлээд байгааг  чи юу гэж боддог вэ?   Моделиуд өмсөж байгаа хувцсандаа үнэлэлт дүгнэлт өгдөг үү? Энэ зурган дээр байгаа хэдэн загвар үнэхээр хэцүү юм харагдаж байна.Тэгээд загварын  өлгий нутаг Францад,  бүр Парисын гудамжаар алхаж байна шүү дээ?

О: Дизайнерийн  хөдөлмөр   шингэсэн  бүтээлүүдийг амилуулах  л гэж хичээдэг.

А: Загвар үзүүлэхдээ юуг голлож анхаардаг вэ?

О: Загварын деталь хэсгүүдийг их анхаардаг. Ямар санаа гаргаж вэ? гэдгийг сайн харж ойлгох хэрэгтэй. Тэгээд түүнийг нь харуулахийг боддог.

А: Загвар үзүүлэх, рекламд тоглохын аль нь таалагддаг вэ?

О: Загварын үзүүлбэр.

А: Хувцаслалтандаа чи ер нь хэр зэрэг анхаарал тавьдаг вэ?

О: Нэлээн анхаардаг. Тухайн сезонд хит болж байгаа зүйлүүдийг авдаг. Хүмүүс гоёлын хувцсаа их анхаардаг.Би бол өдөр тутам өмсөх хувцсандаа сонголт сайн хийх хэрэгтэй гэж боддог.

А: Одоо аксессуарт их анхаардаг болсон байна. Чи олон цүнхтэй юу?

О: Хорь гучин цүнх байгаа байх аа.

А: Одоо ямар цүнх барьж байна?

О: /Ф&С-гийн алтан оруулгатай мөнгөн цүнхээ үзүүлэв/Сая   Парисаас   авсан.   Маш   их  таалагдсан   болохоор сүүлийн үед тасралтгүй барьж байгаа.

А: Ямар хүнд юм бэ?

О: Гар дор хэрэг болдог бүх л зүйлээ авч явдаг.

А: Чи тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг үү?

О:   Заавал   бичиж   тэмдэглэх   дэвтэртэй   явдаг.   Орой унтахынхаа өмнө маргаашийн ажлаа төлөвлөж бичдэг.Хааяа дэвтрээ мартчихвал бараг бие тавгүй эвгүйцээд байдаг юм.

А: Дотоод зохион байгуулалт сайтай гэсэн үг. Хувцсаа авдаг уу, захиалдаг уу?

О: Хааяа захиалдаг. Одоо Торго салонд богино ханцуйтай  хар торгон пальторхуу зүйл захисан. Урт бээлийтэйгээ өмсөх гэж.

А: Гоёл чимэглэлд дуртай юу?

О:Сүүлийн үед анхаарч эхэлсэн. Зүүхэд дараатай биш,эвтэйхэн чамин ээмэг бөгж, зүүлтнүүд таалагддаг.

А: Моделиуд үргэлж загварын бүтээлийн дунд байдаг ч  ерөөсөө стильний хувцаслаж чаддаггүйг гайхаад байдаг юм.  Үеийнхэн дотор чинь онцгойлох стильтэй загвар өмсөгч хэн байна?

О: Охид хааяа хааяа аятайхан хувцаслачихсан байдаг.Дандаа тийм байдаг гэхээр хүн одоо санаанд орохгүй байна. Нээрээ жаахан өвөрмөц баймаар. Дэндүү энгийн бусдаас огт ялгарахгүй хувцасладаг нь таалагддаггүй.

А: Үсээ яаж арчилдаг вэ?

О: Загварын үзүүлбэр дээр яаж ч янзлахад тохиромжтой байдаг   болохоор үсээ тайруулах аргагүй. Гэхдээ үсний өнгөө үе үе өөрчилж будуулдаг.

А: Хэнээр үсээ засуулдаг вэ?

О:Туяарах  салоны Туяа  эгчээр  жил  гарүй  засуулж байна.

А: Зан чанараа тодорхойлбол?

О: Би их зөөлөн хүн байгаа юм. Заримдаа энэ зан маань надад хэрэг болдог. Би бас шинэчлэлд дуртай. Бүх юм хуучнаараа байгаад байхад дүргүй.

А: Уйдамтгай гэж болох уу?

О: Ямар нэгэн хувиралт байх ёстой шит байгаа юм.

А: Чамд хаана амьдрах сайхан санагддаг вэ?

О: Гэртээ байх мэдээж сайхан. Гадаадад бол Европ их таалагддаг. Аядуу, уужим, тайван.

А: Загвар өмсөгчийн ажил чамд юү өгсөн гэж хэлж болох вэ?

О: Өөрийгөө задалж өгөхөд их нөлөөлдөг 

МИСС ОЮУНГЭРЭЛ

А: Дэлхийн Мисст оролцогчийг шалгаруулахад Сэлэнгэ та 2-оос өөр нэг ч өрсөлдөх хүн байгаагүй. Тэмцээнд нь оролцох хүн олддоггүй юм уу?

О: Мэдэхгүй. Би хувьдаа бэлтгэлээ маш сайн хангаж оролцсон гэж боддог. Харамсалтай нь оролцогчид нь ч, шүүгчид нь ч, зохион байгуулалт нь ч огт таалагдаагүй.Алдаа оноон дээрээ сураасай, жил болгон тийм битгий байгаасай   гэсэндээ  л  хэлж  байгаа  юм.  Дэндүү  олон миссийн тэмцээн болдог нь утгагуй. Нэг л сайн тэмнээн зохиовол зугээр.

А: Тэгвэл саяхан  Манжуурт хөрш орнуудын  Мисс шалгаруулах тэмцээнд оролнож 3-р байр эзэлсэн гэсэн.Баяр хүргэе.  Манайхантай  харьцуулбал  ямархуу зүйл ажиглагдаж байв?

О: Зохион   байгуулалт   үнэхээр   сайхан   байсан.   Бүх зүйлийг   нарийн   бодож   боловсруулсан.   гоё   тэмцээн болсон. Нийт Орос ,Монгол, Хятад 110 хүн оролцож. Эхний шалгаруулалтаас 50 нь үлдээд 1, 2-р байрт 2 хятад охин 3-р байрт би орсон.

А: Шагнал өндөр үү?

О: Титэм, хорин мянган юань.

А: Мөнгөө яаж зарцуулав даа?

О: Гэр бүлийнхэндээ зориулж, заримыг нь банкинд хадгалуулсан.

А: Танайх олуулаа юу?

О: Би ах, эгчтэй. Айлын бага нь.

А:  Ирээдүйн  амьдралаа төлөвлөсөн үү?

О: Би  бүх  зүйлээ төлөвлөдөг.25 гараад гэр бүлтэй болно,  3 хүүхэд гаргана. Гэхдээ яг миний бодсоноор    болохгүй    ч    байж болно л доо.

А: Чи өөрийгөө аз жаргалтай гэж хэлж чадах уу?

О: Чадна. Би өнөөдөр үнэхээр аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байна, юунд ч хязгаарлагдахгүй, хүссэн зүйлээ хийж чадаж байгаа болохоор.

А: Чамд үнэхээр санаа зовох зүйл байхгүй гэж үү?

О: Би   ганцхан   зүйлээс   маш их айдаг, Ойр дотны хүмүүсээ өвдөж зовох, алдах вий гэхээс.Элэг бүтэн байх шиг чухал юмүгүй.

А: Үе тэнгийнхэндээ хандаж юу хэлж болох вэ?

О: Өөрийгөө сайн нээх харэгтэй.Ямар нэг юм хийвэл хийсэн шиг хийх.Тэгээд үргэлж шинэ юм сэтгэх. Үүний тулд юм уншиж мэдэх, суралцах нь чухал. Олны дунд биеэ зөв авч явах талаар анхаараасай гэж...

А:Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зай бий болгож чадсан чамд цаашдын амьдралд чинь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье

Оюунгэрэл ялдамхан инээмсэглэж намуухан дуугаар "Баярлалаа" гэж хэлээд бидэнтэй салах ёс хийж туялзан алхсаар гарч одоход зөвлөн зөөлөн замбуулин дээр зөв яваа цэл залуухан гоо бүсгүйн нэгэи гэгээлэг дүр зураг үлдсэн юм.

Эх сурвалж: www.goyol.mn Fashion & Live

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Êóïèòü ìàðèõóàíó Êà÷êàíàð Ôëóîêñåòèí è àëêîãîëü: êòî ïèë ïèâî è ÷òî áóäåò ïðè ñî÷åòàíèè Êóïèòü Áåëåíüêèé Àñèíî Êóïèòü ñêîðîñòü â Ìàêàðîâ Героин цена за грамм Çàêëàäêè áîøêè â Ìåíçåëèíñêå ïâï ÷òî òàêîå FIM îáðåçêà ìàðèõóàíû êóïèòü ãàøèø ÷åðåç çàêëàäêó Íàðêîòèêè êóïèòü â âîðîíåæå Êóïèòü çàêëàäêè áîøêè â Îäèíöîâå Êóïèòü Ïîðîõ Ïðèîçåðñê Êóïèòü Ïÿòêó Íîâî÷åðêàññê Манага зимой Êóïèòü ýêñòàçè â Ïàëëàñîâêà ôåí ïðåïàðàò ôîðóì äçåðæèíñêèé AnonymoX: ðàñøèðåíèå äëÿ Google Chrome, îáåñïå÷èâàþùåå àíîíèìíîñòü â èíòåðíåòå ЗакладкР¸ стаф в ДальнерРµÑ‡ÐµÐ½ÑÐºÐµ êèíîñâèò òâ ðàçáëîêèðîâêà îáõîä legalrc Çàêëàäêè áîøêè â Àðìÿíñêå Ñêîðîñòü a-PVP â Áîðèñîãëåáñêå ëñä è àìôåòàìèí ТропикаР¼Ð¸Ð´ это òåð³âà ïåðåêðèòòÿ êîäåëàê òðèï Êóïèòü ñêîðîñòü â Àðìàâèð Êóïèòü ýêñòàçè â Ïðîêîïüåâñê Ñïàéñ â Ïëàñò ñêîðîñòü â èðêóòñêå ïî çàêëàäêå ïîâàðåííóþ êíèãó àíàðõèñòà êàê ãîòîâèòñÿ àìôåòàìèí Êóïèòü ÑÊ Êðèñò Áåëûå Ïóùèíî ðåöåïò íà öèêëîäîë Êóïèòü Ãðå÷êà Óñîëüå êàíàáèç
IP:5.189.206.183  2018-05-23 20:40:51
rteorkin ÐÐ¾Ð²Ð¾Ñ…Ð¾Ð¿Ñ ‘рск купить VHQ GanBang Cocaine 98% Peru Купить закладкР¸ кокаин в Вятском Поляне ВоскресРµÐ½ÑÐº купить Ecstasy: UPS 280mg Spice сочи Дешевые ÑÐ¸Ð³Ð°Ñ€ÐµÑ‚Ñ ‹ в самаре Купить закладкР¸ MDMA в ГолицынРµ ЗакладкР¸ спайс россыпь в Холмске Купить Шишки ак47 в Луга НаркотиРºÐ¸ в КостереР²Ðµ Барань купить кокс купить Гашиш Сысерть Гашиш в ассортиР¼ÐµÐ½Ñ‚Ðµ в Новый Уренгой Судогда купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [мелкие камни/му
IP:185.250.43.160  2018-09-20 02:57:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.