Тамирчид их аваргаас олимпийн наадамд өмсөх хувцсаа гардлаа

2008/08/04
Share |
Тамирчид их аваргаас олимпийн наадамд өмсөх хувцсаа гардлаа

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Бээжингийн олимпийн наадамд оролцох Монголын шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн хувцсыг гардуулж өглөө. “Аса групп”, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас хамтран ивээн тэтгэсэн энэхүү бэлтгэлийн хувцас нь 36 төрлийн иж бүрдэл хувцас байв.

Их аварга өөрөө загвар нь ямар байх вэ гэдэг дээр ихээхэн санаа оноогоо тусгасан Монголын тамирчдын хувцсыг “Mizuno” фирмд захиалан хийлгэсэн бөгөөд цагаан, цэнхэр өнгө хосолсон байв. Асашёорюү Д.Дагвадоржийн оролцох энэ ёслолыг уг нь 18.00 цагаас хэмээн зарласан байсан ч 20.00 цаг болгож хойшлуулсан юм. Гэтэл их аваргыг хүлээгээд оройн 21.00 цаг дөхүүлээд хувцас гардуулах үйл ажиллагаа эхлэв. Өнөө, маргаашгүй олимп эхлэх гэж байхад бэлтгэл, сургуулилт, сэтгэл санааны тайван байдал гээд гадуур, дотуур сэлгүүцээд байхыг хүсэхгүй байгаа тамирчдад энэ байдал таалагдахгүй байгааг шигшээ багийнхан ярьж байлаа. Тэд хувцсаа хүлээж авах гэж циркийн ойр тойронд лав л хоёр цаг гаруй хугацаанд холхилдсон байх. Тамирчдад олимпийн наадамд жигдрэх хувцас гардуулах ёслолд оролцсон их аварга Д.Дагвадорж, аварга Д.Сумъяабазар нар тамирчдад хандан, эх орондоо олимпийн медаль авчрахыг хүсээд Асашёорюү анх бөхийн спортоор хичээллэх гараагаа жүдо бөхөөр хичээллэж байсан гэдэг утгаараа жүдочдод, аварга Д.Сумъяабазар чөлөөт бөхөөр хичээллэж байсны хувьд чөлөөт бөхийн тамирчдад тус тус хувцсыг нь гардуулсан юм.

Эх сурвалж: Сэтгүүлч

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.