Хүмүүс: Цахиа Элбэгдорж | |
Ерөнхийлөгчөөс төрийн ажлыг цалгардуулахгүй байх анхааруулга авсан Ц.Элбэгдоржийн сүүлийн өдрүүдэд ҮЗХ-г өглөө бүр хуралдуулж, АН-ын даргаар С.Баярцогт, З.Энхболд хоёрын нэгийг сонгохыг ятгах болжээ. Түүнчлэн С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Лу.Болд, Н.Амаржаргал нарт сайдын суудал өгөх ба УИХ-ын даргын суудлыг ч мөн АН-д өгөх болзолтойгоор МАХН-тай тохиролцох саналтай байгаагаа илэрхийлжээ. Ингэхдээ спикерийн суудалд хэн суухыг төдийлөн нэр цохоогүй байна. Тэгэхээр тэрээр энэ суудалд өөрөө санаархаж байгаа бололтой гэж зарим эх сурвалж дүгнэж байгаа юм.
www.factnews.mn