ОХУ өөрийн мэдлийн 49 хувийг зөвшилцөлгүйгээр шилжүүлсэн бололтой

2008/08/05
Share |
Хүмүүс:
ОХУ өөрийн мэдлийн 49 хувийг зөвшилцөлгүйгээр шилжүүлсэн бололтой

ОХУ "Эрдэнэт", "Монголросцветмет" үйлдвэрүүдийн төрийнх нь  мэдэлд байдаг 49 хувийг "Ростехнологи" корпорацийн мэдэлд шилжүүлжээ.


Цэрэг зэр зэвсгийн болон ашигт малтмалын томоохон үйлдвэрүүдийг нэгтгэсэн "Ростехнологи" корпорацийг ОХУ-ын Ерөнхийлөгч асан В.Путин Ерөнхий сайд байхдаа санаачлан байгуулж байжээ.

Уг нь хоёр улсын Засгийн газар хамтарсан үйлдвэрүүдийн хувь заяаг шийдэхдээ нэг нь нөгөөдөө заавал мэдэгдэх үүрэг хүлээсэн байдаг аж. Харин ОХУ уулын баяжуулах "Эрдэнэт", "Монголросцветмет"-ийн 49 хувийг шилжүүлэхдээ хамтарсан үйлдвэрүүдийн дийлэнх хувийг эзэмшдэг Монголын Засгийн газарт мэдэгдээгүй байна. Мөн өмнө нь ОХУ "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголын талд мэдэгдэлгүй "Зарубужцветмет"-д  шилжүүлж байсан. ОХУ "Эрдэнэт", "Монголросцветмет" нэгдлийг зэр зэвсгийн болон стратегийн үйлдвэрлэлийнхээ мэдэлд шилжүүлсэн явдалд манай зарим төрийн албан тушаалтнууд оролцсон байж магадгүй гэнэ.

Ерөнхийлөгчийн хүн гэж нэрлэгддэг Ч.Ганзориг "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар томилогдсон юм. Ч.Ганзориг оросуудад "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг шилжүүлэх эрх олгосон бололтой гэнэ. Учир нь хоёр улсын Засгийн газрын гэрээний дагуу Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт", "Монголросцветмет" үйлдвэрийн 49 хувийг "Ростехнологи" корпорацид шилжүүлэх боллоо гэсэн санал Ч.Ганзоригт ирсэн байж магадгүй ажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.