Хүмүүс: Цахиа Элбэгдорж | |
Монголын төрд албан тушаалын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй хүмүүс нэлээд олон байдаг. Тэдний дундаас хамгийн дээрэнгүй аргаар албан тушаал олж авч сурсан хамгийн `том гар` бол Ц.Элбэгдорж. Хэдхэн жилийн өмнө Засгийн газрын тэргүүнээр сонгогдохын тулд хамаг л арга башираа хэрэглэж, сүүлдээ бараг л өөрөө өөрийгөө ерөнхий сайдаар томилсон ч удалгүй `хусагдсан`. Хоёр ч удаа Монгол улсын Ерөнхий сайдаас `хусагдчихаад` өнөө хэр нь тэр бас л хашираагүй байгаа бололтой. Өнөөдөр бас л төрийн ажлаар дэнчин тавьж байгаад спикерийн суудлын төлөө зүтгэж байна. Анх Ж.Батзандан, О.Магнай нарыг өмгөөлж байна хэмээн тод дуугарахад нь ард түмэн баярлаж байлаа. Гэтэл тэр бол зүгээр л түүний ээлжит шоу байж. Одоо тэрээр УИХ-ын даргын суудлыг зүүдлээд, Ганц худагт хоригдож байгаа залуусыг таг мартчихаж.
www.factnews.mn