Хүмүүс: |
Төрийн ажлыг гацааж, МАХН-ын шантаалжилснаар шинэ Засгийн газарт багтах хүслээ биелүүлэхээр улайрсан АН-ын дарга Ц.Элбэгдорж өөрөө нам дотроо шахаанд орж, гацчихаад байгаа бололтой. `Алтан гадас`-ынхан дээр `МҮДН`-ын гэгдэх Н.Батбаяр, Л.Гантөмөр, С.Ламбаа, Д.Зоригт зэрэг шинэ парламентын гишүүд хүч нэмснээр Ц.Элбэгдорж яах ч аргагүй суучихаад байгаа юм байна. Түүнчлэн МАХН-ынхан Ц.Элбэгдоржийн араар тавьж, `Алтан гадас`-ынхан болон `МҮДН`-ынхантай сэм уулзаад амжжээ. Тэгэхээр удахгүй Ц.Элбэгээ дарга өөрийн дор зүтгүүлж байгаа намын гишүүдээ ч дийлэхээ больж мэдэх нь.
www.factnews.mn