Ж.Батзанданг хэвлэлийнхэнд хандахыг хориглосон байна

2008/08/08
Share |
Хүмүүс: Ж Батзандан | 
Ж.Батзанданг хэвлэлийнхэнд хандахыг хориглосон байна

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж гарч өнгөрсөн сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан баривчилж цагдан хорьсон Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Батзанданг өчигдөр батлан даалтад гарсан тухай мэдээлсэн.

Өнөөдөр түүнтэй холбогдон мэдээлэл авах гэсэн боловч Иргэний хөдөлгөөний намын мэдээлснээр “Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуусаагүй үргэлжилж байгаа тул түүнийг ямар нэг улс төрийн үйл ажиллагаа явуулах болон УИХ-ын сонгууль, 7-р сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан олон нийтэд хандан мэдээлэл, мэдэгдэл хийхээс тодорхой хугацаанд татгалзахыг түүнд анхааруулсан” гэлээ.

Мөн Ж.Батзандан батлан даалтад гараад Ганц худгийн урьдчилан хорих төвд хоригдож байхад нь сэдэрсэн зүрх болон бөөрний өвчнийхөө улмаас нарийн мэргэжлийн эмчийн хяналтад орж яаралтай эмчилгээг эхлүүлээд байгаа аж.

Эх сурвалж: gogo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.