Хил дээр литр шатахууны үнэ 115-139 ам.доллараар нэмэгджээ

2008/08/09
Share |
Хүмүүс:
 Хил дээр литр шатахууны үнэ 115-139 ам.доллараар нэмэгджээ

-Манай улсад шатахууны үнэ 150-175 төгрөгөөр нэмэгдсэн нь шатахууны татварыг тэглэсэнтэй холбоотой аж-
Өглөө босоод амьдралын минь хэрэгцээтэй ямар нэгэн юмны үнэ нэмэгдсэн талаар гунигтай мэдээг сүүлийн үед байнга сонсох болж. Өчигдөр өглөө ажилдаа ирж явахад шатахууны үнэ нь нэмэгдчихсэн харагдав. Ингээд жам хойно гурил, будаа, талх, мах, сүү, ногоо гээд л өргөн хэрэглээний бүхэн нэмэгдэж таарна биз. Уг нь Засгийн газраас шатахууны үнийг тодорхой хэмжээнд барьж байх талаар удаа дараа хэлэлцэж байсан ч энэхүү зорилго нь талаар болж байгаа бололтой. Энэ талаар сурвалжлахаар хэд хэдэн шатахуун түгээх газраар явлаа. Өчигдөр 11-13 цагийн хооронд “Сод монгол” шатахуун түгээх станц л шатахууныхаа үнийг нэмээгүй байлаа. Үдээс хойш үнээ нэм гэсэн шийдвэрийг дээд удирдлагаас нь өгсөн гэв. Харин “Петровис”, “Магнай Трейд”, “Сэнчи Ойл”, “МР” шатахуун түгээх станцууд нэг үнээр нэмж, зам дахь самбартаа байрлуулсан байлаа. А-80 нь 1260, 92 нь 1405, ДТ-1630, 95-1600 төгрөгийн үнэтэй болсон байлаа. Уг нь долоо хоногийн өмнөхөн дизелийн үнэ нэмэгдэж байсан. Энэ удаа ч дахин нэмэгдэж дизель гэхэд 160 төгрөгөөр, А-92 бензин 175 төгрөгөөр, А-80 бензин 150 төгрөгөөр нэмэгдсэн байна. Шатахууны үнэ цаашид ямар байх талаар Ашигт матмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбатаас
тодруулсан юм.

-Манай Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас эхлэн шатахууны үнийг барих тогтоол гаргасан. Үүнд нийт 7.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүний 3.5 тэрбумыг өгсөн. Одоо үлдсэн мөнгийг нь авахаар Сангийн яам, ГЕГ-т хүлээгдэж байгаа. Хил дээр литр шатахууны үнэ 115-139 ам.доллараар нэмэгдээд байгаа. Уг нь таван сарын өмнөөс литр шатахуун тутам 396-497 ам.доллараар буюу 400-500 төгрөгөөр нэмэгдэх байсан. Гэтэл өнөөдөр 160-180 төгрөгөөр нэмэгдээд байгаа. Зөрүү нь 200-300 төгрөг байгаа. Яагаад ийм байна вэ гэвэл шатахууны татварыг тэглэсэнтэй холбоотой юм. Харин одоогоор Засгийн газраас 189.8 тэрбум төгрөгөөр шатахууныг нөөцөлж эхлэж байна. Нөөцөлсөн шатахуунаа манай улс таг шатахуунгүй болсон үед юм уу, шатахууны үнэ огцом нэмэгдэх үед гаргах юм.
-Шатахууны үнэ цаашид ямар байх бол?
-Дэлхий дахинд өнгөрсөн хоёр долоо хоногт нефтийн үнэ буурсан боловч ерөнхийдөө цаашид үнэ дахин нэмэгдэх хандлагатай байгаа гэсэн хариултыг өгсөн юм.
Мөн цаашид ч манай улсын Засгийн газар шатахууны үнийг барьж байх мөнгө хөрөнгө байхгүйгээс дахин нэмэгдэхгүй гэсэн баталгааг өгч чадахгүй бололтой.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaokitr Купить соль в ижевске Купить АмфетамР¸Ð½ в Белово купить морфин СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº Ð¡Ð¾Ð¾Ð±Ñ‰Ð¸Ñ‚Ñ Œ о Ð·Ð°Ð±Ð»Ð¾ÐºÐ¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð½Ð½Ð¾Ð¼ ресурсе Дрим 24 биз купить ТрамадоР» Котовск купить Гарик Гусев купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ в москве купить Перец Новый Оскол Формула каннабиР½Ð¾Ð¸Ð´Ñ‹ купить Герман Дмитров Купить Бошки Иваново ПроверкР° прокси на анонимнР¾ÑÑ‚ÑŒ НаркотиРºÐ¸ по закладкР°Ð¼ купить Спайс НовочерРºÐ°ÑÑÐº Экстази где купить в москве купить ГовнишкР¾ ВсеволоР¶ÑÐº купить Твёрдый БиробидР¶Ð°Ð½ MDMA в ВоткинсРºÐµ купить МефедроР½ ВолжскиР¹ купить Герман КостерёР²Ð¾ купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Ð£Ð»ÑŒÑÐ½Ð¾Ð²Ñ Ðº купить LSD ПокровсРº Купить НаркотиРºÐ¸ в Меленки КаннабиР½Ð¾Ð¸Ð´Ñ‹ в моче сколько Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  купить Тёмный СенгилеР¹ Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в КраснозР°Ð²Ð¾Ð´ÑÐº Купить Кокаин в Бирск Щэлям — адыгейсРºÐ¸Ðµ пышки
IP:5.62.159.68  2018-02-21 15:54:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.