"Тэнүүн овоо" компанийн автобус осол гаргалаа

2008/08/09
Share |
Хүмүүс:
"Тэнүүн овоо" компанийн автобус осол гаргалаа

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр бидний нэрлэж заншсан "32-ын тойрогт" байрлах “Гагнуур сервис" дугуй засварын газрыг "Тэнүүн огоо" компанийн "39-Ар согоот-Барилгын технологийн коллеж"-ын чиглэлд үйлчилдэг жолооч Б.Төмөрзориг нь 39-48 УБУ улсын дугаартай автобусаар дайрчээ. Биднийг ослын газарт очиход дугуй засварын газрыг хажуу талаас нь улаан өнгийн том оврын автобус цөм дайрч газартай тэгшилсэн байсан. Мөн энд тэндгүй хагархай шил асгарчээ. Гаднаас нь харахад дугуй засварт хүн байсан бол амьд үлдэх шинжгүй харагдсан. Гэтэл ослын үед дугуй засварын газарт хүн байжээ. Уг хүн нь дугуй засварын газрын эзэн н.Тайван бөгөөд хүнд бэртэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Сүхбаатар дүүргийн замын цагдаа нар үзлэг хийж байв. Автобусан дотор жолооч, кондуктор хоёр сууж харагдсан. Уг автобус даатгалтай байсан бололтой "Монгол даатгал" компанийнхан ослын газарт иржээ. Осол гарах үед автобусанд нэлээд олон зорчигч байсан гэж эх сурвалж мэдээлсэн. Зорчигчдоо суулгасан автобус замд явж байхдаа уг ослыг гаргасан байна.

Автобусны урдуур хүн гүйснээс болж жолооч зогсох гэж оролдсон боловч тооромз нь барихгүй замын хашлага даван дугуй засварыг мөргөсөн аж. Ослын газарт ажиллаж байсан Сүхбаатар дүүргийн замын цагдаа П.Оч "Энэ автобусны жолооч бидэнд хэлэхдээ машины урдуур жижиг тэрэг өнгөрсөн. Энэ үед жолоогоо алдаж зогсох боломжгүй болж замын хашлага давсан гээд байгаа. Б.Төмөрзориг нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин жолоо барих үнэмлэхгүй явсан" гэв. Харин жолооч Б.Төмөрзориг ”Би торомзоо гишгэсэн боловч зогсоогүй ээ. Нэгэнт ийм осол гарчихсан хойно яая гэх вэ. Миний жолооны үнэмлэх урд хайрцагт яваад л байдаг байсан. Гэнэт л алга болчихсон. Бодвол зорчигчид авсан байх. Өглөө гарахдаа автобусаа үзлэгт оруулаад гарч ирсэн. Санаандгүй ийм осол гаргачихлаа" гэж хэлчихээд хээв нэг одсон. Ойр хавьд нь байсан иргэдийн яриагаар уг автобусны өмнүүр жижиг тэрэг өнгөрөөгүй. Хоёр хүүхэд гүйж харагдсан гэж ярьж байсан. Ийнхүү автобусны осол дахин гарлаа. Энэ удаагийн осол жолооч нарын хариуцлагагүй хайнга байдлаас үүссэн гэдэгтээ хэн ч маргахгүй. Мөн нийтийн тээвэрт үйлчлэхдээ техникийн бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Харамсалтай нь манай улсад иймэрхүү дүрэм хэрэгждэггүй бололтой. Урьд өмнө гарч байсантом оврын автобусны ослуудаас сургамж авч хаа хаанаа хариуцлагатай ажиллахыг нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобус компанид анхааруулж байна.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.