Хорин мэргэжилтнээ халж, хоёр даргаа солив

2008/08/11
Share |
Хүмүүс:
 Хорин мэргэжилтнээ халж, хоёр даргаа солив

Нийслэл, дvvргийн Газрын албаныхантай холбоотой хэл ам жилийн дєрвєн улиралд тасардаггvй билээ.

Хvн бvр газартай болох хvсэлтэй байдаг тул энэ сонирхлоос vvдэн тэдний талаар таагvй зvйлvvд илvvтэй хєндєгддєг юм. Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны даргын ажлыг хvлээж аваад удаагvй байгаа ч хариуцлагын тогтолцоог чангаруулах гэж нэлээн тэмцэж буй сурагтай. Тэрээр саявтар албандаа нэлээн шинэчлэл хийсэн тухай эх сурвалж єгvvллээ. Нийслэл, дvvргийн газрын албаны 20 орчим мэргэжилтэнг тэрээр ажлаас халсан ч нэг ч хvн тvvнтэй заргалдаж хэл ам хийгээгvй байна. Ингэх болсон нь цаанаа учиртай гэнэ. Тєрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцээгvй тул тэрээр тушаал гарган 20 орчим хvнийг ажлаас чєлєєлсєн бололтой. Vvний зэрэгцээ тааруухан ажиллаж, хэл аманд байнга єртдєг, ажил нь тааруу явдаг зарим дvvргийн газрын албаны даргыг тушаал бууруулж ахлах мэргэжилтэн болгосон гэж байна лээ. Тухайлбал, Сvхбаатар, Сонгинохайрхан дvvргийн газрын албаны дарга нар шинэхэн даргынхаа "цэвэрлэгээ"-нд єртжээ. Тэдний оронд Сvхбаатар дvvргийн газрын албаны даргаар Тєрхvv, Сонгионхайрхан дvvргийнхэд Батсайхан нарыг томилсон мэдээ чих дэлслээ. Энэ талаар нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуйгаас тодруулах гэсэн боловч тэрээр АНУ-д ажлаар яваа тул энэ талаар ямар нэгэн хариулт єгєх боломжгvй гэж хэвлэлийн тєлєєлєгч нь мэдэгдлээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.