Хүмүүс: Ж Батзандан | |
Нийслэлд долдугаар сарын 1-нд болсон үймээнийг зохион байгуулсан гэсэн үндэслэлээр ИХН-ын дарга Ж.Батзанданг Ганц худагийн цагдан хорих төвд багагүй хугацаанд саатуулсан. Түүнийг батлан даалтад гарсан талаар "Өнөөдөр" сонин баасан гаригийн дугаартаа мэдээлсэн билээ. Түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гаргасан болохыг эх сурвалжууд нотолж байна. Тэрбээр бөөрний үрэвсэлт өвчин гэсэн оноштой Ганц худагийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол батлан даалтад гараад эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтжээ.
Эх сурвалж: Өнөөдөр