Арслангийн эрчүүд өөрийгөө секст хэтэрхий дээгүүр үнэлдэг

2008/08/12
Share |
Хүмүүс:
Арслангийн эрчүүд өөрийгөө секст хэтэрхий дээгүүр үнэлдэг

Энэ ордныхонд нар тусалж, эрх мэдэл амжилтанд хүрэхэд нөлөөлөх бөгөөд тэд төрөлхийн захирах дуртай удирдагч. Тэд эрч хүч, нөхөрсөг зан, халуун дулаан харьцаа гээд олон сайн талтай, “нүцгэн” сексээс сэтгэлийн холбоог илүүд үзнэ. Харамсалтай нь хэт бардам зан нь өндөр амжилтанд хүрэхэд саад болдог. Гэрлэхдээ сексээр биш сэтгэлээр тохирох хүнийг хайж, хувь заяагаа холбохын өмнө үнэнч эсэхийг нь өндөр шалгуураар шалгадаг. Ихэнхдээ энэ нь хүссэн үр дүнгээ өгөлгүй ганцаар үлдэх боловч энэ нь түүнд хэцүү биш. Хэдий тийм ч тэд их эмзэг, амархан хямардаг. Энэ ордны эртэй амьдрахыг хүссэн хүн давуу талыг нь магтан урамшуулж байх хэрэгтэй. Арслангийнхан асар хартай, эхнэрт нь аятайхан хандсан эрэгтэйг алж ч мэдэх тул эхнэр нь хэнтэй ч аальгүйтэж болохгүй. Ядаж нүдэн дээр нь… Эхнэр нь сэтгэлд хүрэхгүй бол нууц амрагийн эрэлд гарах бөгөөд бүсгүйнх нь хайр дурлалын урьдын явдлууд галзууртал уурлуулна. Түүнд таалагдъя гэвэл хүссэн бүхнийг нь биелүүлж, надад хамгийн чухал нь чи гэж итгүүлэх хэрэгтэй. Арслангийн эрс сексийн хувьд бүхнийг мэддэг, чаддаг гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг ч үнэн хэрэгтээ өөрийнхөө чадавхид их эргэлздэг, үүнийг нь хэн ч мэдэх ёсгүй гэж үздэг. Залуудаа олон хүүхэнтэй холбогддог нь дурламтгайдаа биш нэг шөнө хэдэн удаа хурьцаж чадах гэх мэт өөрийнхөө чадварыг мэдэх гэсэн биеийн тамирын дасгал маягтай юм. Хэдийгээр тэр өөрийгөө сексийн “агуу чадвартан” гэх боловч бодит байдалд тэр ердийн дундаж эр. Хурьцал нь амжилтгүй болоход санаагаар унаж сэтгэл мэдрэлийн өвчин, түр зуурын сулралд хүрч болзошгүй. Энэ айдсаас гарахад нь түүнийг сайн ойлгодог, итгэлтэй эмэгтэй тусална. Нас ахих тусам итгэлтэй хань болох бөгөөд бусдын дэргэд түүнийг амиа бодсон гэж зэмлэж болохгүй. Арслангийн эрчүүд биеэ тоох өвчин, бардам сэхүүн зан, шүүмжлэл сонсож чаддаггүй байдлаасаа салахыг хичээх хэрэгтэй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.