Өнөөдөр Д.Нямхүү, Т.Баттөгс, Н.Баярмаа, Э.Бадар-Ууган нар олимпийн дэвжээнд өрсөлдөнө

2008/08/12
Share |
Хүмүүс:
Өнөөдөр Д.Нямхүү, Т.Баттөгс, Н.Баярмаа, Э.Бадар-Ууган нар олимпийн дэвжээнд өрсөлдөнө “Бээжин-2008” зуны 29 дэх удаагийн олимпийн их наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай тамирчдаас жүдо бөхийн эрэгтэй 81 кг-ын жинд Д.Нямхүү, эмэгтэй 63 кг-д Т.Баттөгс нар зодоглоно. Д.Нямхүүгийн хувьд эхний тойрогтоо гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Голландын бөх Гуиллауме Элмонттой барилдана. Түүний эхний өрсөлдөгч нь 2005 оны жүдо бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Харин Т.Багттөгс эхний тойрогтоо мөн л гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт өрсөлдөх тамирчин нь хараахан тодорхойгүй байна. Жүдо бөхийн барилдаан 12.00 цагт эхэлнэ. Харин олимпийн наадмын хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдөхөөр эх орноосоо мордсон ОУХМ Н.Баярмаа өнөөдөр эмэгтэй 63 кг-ын жинд өрсөлдөх юм. Энэ жингийн урьдчилсан шатны тэмцээн 12.30 цагаас, шигшээ тэмцээн 15.30 цагаас үргэлжилнэ. Мөн энэ өдөр манай тамирчдаас олимпийн наадмын боксын 54 кг-ын жинд Э.Бадар-Ууган тулалдах юм. Түүний эхний өрсөлдөгч нь Мексикийн боксчин Оскар Валдез ба хоёр тамирчны тулаан хуваарийн дагуу 21.45 цагаас эхэлнэ.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ldbtrlyu , http://vkmonline.com/blogs/pos t/1354035 plesni_tecaj_za_upoznavanje, http://vkmonline.com/blogs/pos t/1354268 online_katolicko_upoznavanje, http://vkmonline.com/blogs/pos t/1353796 zene_traze_muskarca_zagreb,
IP:178.57.65.193  2018-12-14 13:15:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.