Үймээн дэгдээсэн гэх найман хүүхэд "Ганц худаг"-т хоригдож байна

2008/08/12
Share |
Хүмүүс:
Үймээн дэгдээсэн гэх найман хүүхэд "Ганц худаг"-т хоригдож байна

Долдугаар сарын 1-нд жагсаалд оролцсон, бусдын эд хөрөнгөд халдсан, үймээн дэгдээсэн гэх үндэслэлээр 800 гаруй хүнийг саатуулан шалгасан билээ. Тэдгээр иргэдээс байцаалт аван үй­мээнд оролцсон байх магад­лал­тай гэж үзсэн 200 гаруйг нь "Ганц худаг"-т яллагдаг­чаар татан шалгаж байгаа. Өчигдрийн байдлаар Шүү­хийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа "Ганц худаг" дахь урьдчилан хорих төвд 176 хүн хоригдож буйг эх сурвалж мэдээллээ. Тэдний дөрөв нь эмэгтэй, найм нь насанд хүрээгүй хүүхэд гэнэ.

Хоригдож буй хүмүүсийг суллахыг ар гэрийнхэн нь шаардан Сүхбаатарын тал­байд 12 дахь өдрөө дуугүй суулт хийж байгаа.


Дүү нь хоригдож буй Д.Алтантуяа "Сүхбаатар дүүргийн цагдаа нар өдөр болгон ирж тарахыг шаардаж байгаа. Гэвч бид суултаа үргэлжлүүлэх болно. Сүхбаатарын талбай дээр дуугүй суулт хийж байгаагаа хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. "Ганц худаг"-т хүмүү­сийг яг ямар үндэслэлээр хоёр сар шахам хорьж бай­гаа­гаа мэдэгдэх хэрэгтэй. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах хүсэлтээ хүргүүлсэн. Тэд овоо тахилга, найр наадам хэсээд л байх юм. Ард түмнээ 30 минут хүлээн авч уулзаж болох л баймаар. Бидэнтэй ихэр хүүх­дийн ээж нь сууж байгаа. Хүүхдүүдийг нь тэжээж, амьд­ра­лаа авч явдаг нөхрийг нь хорьж байгаа юм. Тэр хүнийг батлан даалтад гаргаад өгөөч гэж хүсээд ч нэмэр болохгүй байна" гэж байсан юм.

Харин Улсын мөрдөн бай­цаах газрын ажилтнууд хоригдож буй хүмүүсийг бат­лан даалтад гаргах боломж­гүй гэдгийг мэдэгдсэн.  Цаг­даа нар долдугаар сарын 1-нд болсон үйл явдлыг дүрс­жүүлсэн гэдэг. Хоригдож буй хүмүүсийн үйлдэл дүрс бич­лэгт үлдсэн аж.  Мөн дүрс бичлэгт үлдсэн ч баригдаагүй хүмүүсийг одоо хүртэл эрэн сурвалжилж байгаа гэнэ.

"Ганц худаг"-т хоригдож буй хүмүүст Эрүү­гийн хуулийн 147,150, 153, 177, 179, 230 дугаар зүйл ангиудаар яллах дүгнэлт үйл­дэн прокурорт шилжүүлж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд бусдын эд хөрөн­гийг дээрэмдэх үйл­дэлд оноох ялыг заажээ. Тус зүйл ангид зааснаар гэмт этгээд 3-20 жил хүртэлх хо­рих ялаар шийтгэгдэх аж. Мөн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэж заа­гаад гэмт этгээдэд нэг сараас арван жил хүртэлх хорих ял шийт­гэнэ гэжээ.

Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд бусдын эд хө­рөнгийг санаатайгаар устгах, дээ­рэм­дэх үйлдэлд оноох ялыг заа­жээ. Тус зүйл ангид зааснаар гэмт этгээд 5-20 жил хүртэлх хорих ялаар шийт­гэгдэх аж.

Занданчлах тухай заалт Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлд тусгагджээ. Хуульд зааснаар занданчлах эрүү­гийн хэрэг үйлдсэн бол арваас дээш цаазаар авах хүртэл ял оноодог аж.

Эрүүгийн хуулийн 179 дүгээр зүйлд нийтийн эмх замба­раагүй байдал үүсгэсэн эт­гээдэд оноох шийтгэлийг дурджээ. Улмаар 179.1 зүйл ангид "Түйвээн үймүүлэх, эвдэн бусниулах, галдан ша­таах, эд хөрөнгө устгах, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бо­дис хэрэглэх буюу төрийн төлөөлөгчийг зэвсэглэн эсэр­гүүцэх замаар нийтийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, өдөөн турхирсан бол хөдөлмөрийн доод хэм­жээг 51-150 дахин нэмэг­дүүл­сэнтэй тэнцэх төгрөгөөр тор­гох, гурваас зургаан сар хүртэлх хугацаагаар баривч­лах, эсхүл хоёроос таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.

Харин Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд төрийн ал­бан хаагч, хэв журам хам­гаалах, олон нийтийн бай­цаагчийг эсэргүүцсэн этгээ­дэд оногдуулах ялыг тусга­жээ. Энэ зүйл ангид төрийн албан хаагчийг үүргээ гүй­цэтгэж байхад нь эсэр­гүүц­сэн бол гурваас зургаан сар хүртэлх хугацаагаар баривч­лах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийт­гэнэ гэж заасан байна.

"Ганц худаг"-т хоригдож буй хүмүүс дээрх зүйл ангиу­дад зааснаар ял эдэлбэл хоёр сараас дээш цаазаар авах хүртэл шийтгүүлэх аж.

Эх сурвалжийн мэдээлс­нээр цагдаагаас прокурорт шилжүүлсэн хэргүүдэд ул­сын яллагч яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж буй гэнэ. Иймээс үймээнд оролц­сон гэх хүмүүсийг шүүх ху­рал энэ сарын сүүлчээр эх­лэх юм байна.

Харин хоригдож буй хү­мүүс гэрийнхэндээ мэдээлс­нээр мөрдөн байцаагч бай­цаалт явуулахгүй байгаа гэ­сэн. Зарим хүмүүс өөрийг нь байцаах хүний нэрийг ч мэ­дэх­гүй байгаа тухай ар гэ­рийн­хэн нь ярьж байсан. Ар гэрийнхнийх нь ярьснаар мөрдөн байцаагч яллаг­даг­чийг байцаахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж буй гэнэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.