“Үхэж Үл болно, Чингэс хаан” киног үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ

2008/08/12
Share |
Хүмүүс:
“Үхэж Үл болно, Чингэс хаан” киног үзэгчдэд толилуулахад бэлэн болжээ

"Үхэж үл болно, Чингэс хаан" кино маргааш "Тэнгис" кино театрт нээлтээ хийх гэж байна. Хоёр жил гаруйн ху­гацаанд хийж бүтээсэн энэ­хүү кино дэлгэцнээ гарахад бэлэн болсныг уран бүтээл­чид нь өчигдөр албан ёсоор зарлалаа. Хэвлэлийн бага хуралд уг киноны ерөнхий найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, ардын жүжигчин П.Цэрэн­дагва, төрийн соёрхолт, га­вьяат жүжигчин Н.Сувд, тө­рийн соёрхолт, жүжигчин Ц.Төмөрбаатар нар ирсэн юм. Зохиолч Соргодогийн Жар­галсайхан агсны зохиолоор хийсэн уг кинонд нийт 40 гаруй уран бүтээлч оролцон тогложээ. Харин киног бүтээх ажилд 3700-гаад хүн хүч хө­дөлмөрөө зориулсан байна.


"Үхэж үл болно Чингэс хаан" киног бүтээхэд нэг тэрбум 400 гаруй сая төгрөг зарцуул­жээ. Энд "Их Монгол-800" сан бо­лон бусад ивээн тэтгэгч бай­гууллагуудын хувь нэмэр их гэдгийг уран бүтээлчид нь онцолж байв. Энэ үеэр тэдний ярьсныг товчхон хүргэе.

 Дараагийн анги нь хэзээ гарах бол

Л.Эрдэнэбулган: Энэ кино зохиолыг бичсэн С.Жар­галсайхан агсан гурван анги­тай хийнэ гэж бодсон юм билээ. Энэ бодлыг үргэлж­лүүлэх нь миний үүрэг ухаан­тай. Гэвч би "Үхэж үл болно Чингэс хаан" киноны дараа­гийн ангийг хийнэ гэж хэлж зүрхлэхгүй. Ард түмнээсээ дахиад мөнгө гуйх зориг алга. Мэдээж хөрөнгө мөнгөний асуудалгүй бол энэ киноны хоёр, гуравдугаар ангийг хийхэд болохгүй зүйлгүй. Бидний бүтээсэн энэ кино үзэгчдэд хэр таалагдахаас шалтгаална.

 Киноны зураг авалт Яагаад удаашрав

П.Цэрэндагва: Уран  бү­тээл бол сэтгэл санаа нийл­сэн хүмүүсийн "хуйвалдаан" гэж би боддог. Энэ киног хийх хугацаанд замаасаа буцсан нь ч бий. "Үхэж үл болно Чингэс хаан" киног хийх уран бүтээлчдийн багийг анх бүр­дүүлэхдээ алдсанаас зураг авалт зогсч байсан. Гэвч хоёр дахь удаагаа нийлсэн уран бүтээлчид өнөөдрийг хүртэл элдэв бэрхшээлийг даван туулсаар киногоо бүтээж чадлаа. Бид их ажлын ард гарлаа. Мэдээж жүжигчдэд алдаа, оноо аль аль нь байгаа.

Ц.Төмөрбаатар: Миний тоглосон 25,26 киноноос хам­гийн сайн нь энэ кино болсон гэж бодож байна.

Л.Эрдэнэбулган: Энэ киног бүтээхэд хоёр жил гэдэг их хугацаа л даа. Гэхдээ үүнд хүргэсэн олон шалтгаан бий. Эхэндээ багаа бүрдүүлэх тал дээр алдсан учир зураг авал­таа зогсоож байсан. Харин хоёр дахь удаагаа жүжигч­дийн багаа маш сайн бүр­дүүлсэн. Би жүжигчид дунд согтуу хүн байхыг энэ хуга­цаанд хараагүй. Зураг авал­таас хагас цаг хоцорч байсан жүжигчин нэг ч байгаагүй. Энэ нь уг киног үнэнхүү сайн бүтээл болгохоор зүтгэсний илрэл биз ээ. Гагцхүү зураг авалт удаашрах болсон шалт­гааны дийлэнх нь санхүүгийн хүндрэл байлаа.

 "Үхэж үл болно Чингэс хаан"-ы үйл Явдал хэрхэн өрнөх вэ?

"Монголыг арчаагүй бү­дүүлэг байсан тухай өгүүлэх гэсэнгүй. Чингэсийн Монгол эхэндээ тааран дээлтэй бай­сан бол мөнгө, дараа нь алтан дээлтэй болж хувирсныг ха­руулахаар зорьсон. Мөн найз нөхдийн мөн чанарыг Чингэс, Жамуха хоёрын нөхөрлөлөөр үзүүлэхийг гол болгосон.  Иргэд нь төрөө, төр нь иргэдээ дээдэлдэг байсан улсыг дүрс­лэн өгүүлнэ. Энэ бүхний эцэст Чингэс Их Монгол Ул­сыг байгуулж буйгаар энэ кино төгсч байгаа" хэмээн найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ярилаа.

Н.Сувд: Урьд нь бүтээж байсан дүрээ дахин бүтээнэ гэдэг амаргүй байдаг юм байна.Би Өэлүн эхийн дүрд гурав дахь удаагаа тоглолоо. "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Өэлүн ижий бол жи­рийн эх хүний дүр байсан юм. Харин "Атга нөж"-ийн Өэлүн эх дайчин, удирдагч эмэгтэй байлаа. "Үхэж үл болно, Чин­гэс хаан" кинонд би үр хүүх­дийнхээ түшиг, амьдралынх нь зөвлөгч Өэлүн  эхийн дүрийг бүтээгээд байна. На­майг энэ дүрд тоглох болом­жийг жүжигчин Энхтуул олго­сон. Тэрээр өөрийнхөө тоглох гэж байсан дүрээс татгалзаж, "Энэ дүрд та л тогло" гэж надад хэлсэн юм. Энэ бол уран бүтээлч хүний нэгэндээ итгэх, нэгнээ хүндлэх сэтгэл гэж  би ойлгож байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить закладкР¸ шишки ак47 в Кириши Купить конопля ÐšÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº Spice tv online Как купить амфетамР¸Ð½ мефедроР½ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин или МДМА в Москве ЗакладкР¸ героин в ОстрогоР¶ÑÐºÐµ МароккаР½ÑÐºÐ¸Ð¹ гашиш Шишки в Волхове ЗакладкР¸ стаф в Чехов-2 Купить Шмаль ЧерняхоР²ÑÐº Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ДимитроР²Ð³Ñ€Ð°Ð´Ðµ Купить Порох Волхов ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Баксане Купить ЭйфоретР¸Ðº Кызыл ЗакладкР¸ по омску соль ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Нюрбе Соль мука наркотиРº Купить бошки в Губкин Купить SKYPE КрасногР¾Ñ€ÑÐº НолодатР°Ðº ÑÐ¸Ð½Ð¾Ð½Ð¸Ð¼Ñ ‹ Покупка готовогР¾ ИП АнаденаР½Ñ‚ÐµÑ€Ð° иноземнР°Ñ Купить Иней Горячий Ключ Спайс в БелоречРµÐ½ÑÐºÐµ Купить Бошки Белебей Benzo fury | Tumblr Купить Гиблый Чудово Купить Второй СтерлитР°Ð¼Ð°Ðº Спайс в ÐšÐ¸ÑÐµÐ»ÐµÐ²Ñ Ðº Купить бошки в ПетуховР¾ Купить Кокс ПрохладР½Ñ‹Ð¹ Купить методон в Ð§ÐµÑ€ÐµÐ¿Ð¾Ð²Ñ †Ðµ Якутске Керчь гашиш бошки закладкР¸ Ð¡Ð¾Ð¾Ð±Ñ‰Ð¸Ñ‚Ñ Œ об опасном контентРµ Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ДалматоР²Ðµ ЗакладкР¸ LSD в Ветлуге Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ЯрославР»Ðµ Сколько кустов марихуаР½Ñ‹
IP:95.85.68.16  2018-05-14 10:47:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.