Хүмүүс: Гантуяа | |
2007 оны монголын сайхан бүсгүй Г.Гантуяа миссийн титэм зүүгээд жил ч болоогүй байхдаа хувийн менежертэй болж, `од`-ын зиндаанд өөрийгөө үнэлж буйгаа мэдрүүлээд авсан нэгэн. Гэвч түүний менежер гэх бүсгүйд хийгээд байх тийм чухал ажил ч байсангүй. Баярцогт, Мон-ураны Наранхүү хоёрыг зодолдуулсан хэрэгт орооцолдоход хэвлэл мэдээллийнхнээс хамгаалж, мисс бүсгүйг хэсэгхэн хугацаанд үнэд оруулснаас өөр бараг л хийгээд байсан ажилгүй гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй биз. Тиймээс ч мисс болсныхоо дараа нэг их удалгүй мартагдсан мисс бүсгүй ажил хийлгэлгүй цалин өгч байгаагаа гэнэт ойлгосон бололтой, менежертээ чөлөө олгожээ. Энэ ч мисс болсноосоо хойш хийсэн хамгийн зөв алхам нь хэмээн найз нөхөд нь өөр хоорондоо шивнэлдэж байна.
www.factnews.mn