Буудуулсан иргэнд задлан хийсэн эмч амиа алдлаа

2008/08/13
Share |
Хүмүүс:
Буудуулсан иргэнд задлан хийсэн эмч амиа алдлаа

Өнгөрсөн бямба гаригийн шөнө Булган аймгийн Бугат сумын нутагт байрладаг Хөшөөт нуур амралтын газар гал гарч, нэг хүн шатаж нас баржээ. Гал шөнө дунд хүмүүс унтсан хойно гарсан бөгөөд гал гарах үеэр талийгаачаас өөр хүн тэнд байгаагүй аж. Түүнчлэн талийгаачийг нас барсан даруйд хэн болохыг нь тогтоох боломжгүй байжээ. Харин мөрдөн байцаалтын явцад Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Сүхбат байсныг тогтоосон байна. Талийгаачийн ар гэрийнхэн үүнийг санамсаргүй явдал биш гэж үзэж байгаа аж. Учир нь тэрээр 7 дугаар сарын нэгний үймээний үеэр буудуулж нас барсан хохирогчид задлан шинжилгээ хийсэн эмч нарын багийг ахалж байсан байна. Түүнчлэн талийгаач нас барахынхаа өмнө найзууддаа `Би нэг хэрэг дээр ажиллаж байгаа юм. Намайг энд заавал гарын үсэг зур гэж сүрдүүлээд байна` гэж ярьжээ. Түүнчлэн гал гарах үеэр амралтын газарт талийгаач яагаад ганцаараа байсан, бусад амрагчид хаачсан байсан, гал юунаас болж гарсан гээд олон эргэлзээтэй асуудлуудыг тодруулахаар мөрдөн байцаагч нар ажиллаж байна. Дашрамд дурдахад талийгаач Орхон аймаг орохоор явж байх замдаа уг амралтын газарт буудалласан аж.

www.factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.