`Женко` Х.Баттулга дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно

2008/08/13
Share |
Хүмүүс: Х.Баттулга | 
`Женко` Х.Баттулга дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно

Монголын төрд олгархиуд нэлээд хувийг эзэлдэг. Олгархи гэдэг нь хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, эсвэл том хэмжээний банк эзэмшдэг, нөгөө талаар нефтийн компанитай хүнийг хэлдэг байна. Тэгвэл манай УИХ-д байнга л ийм олгархиуд байсаар ирсэн. Энэ жил ч мөн адил. Тэдний дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр занималдаж, хүрээг нь тэлсээр байгаа нэгэн бол `Женко` хэмээх Х.Баттулга юм. Тэрээр нэлээд хэдэн нам сольж, шинэ УИХ-д багтсан нэгэн. Өөрийнхөө эрх ашигийн төлөө өнгөрсөн дөрвөн жилд ч сайн ажилласан шүү. Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасанг хоёр өрөө байраар хошгируулж, өөрийнхөө дуулгавартай гар хөл болгож авсан. Түүнчлэн `Дээдсийн амьдрал` сонинг ивээн тэтгэж, `Ардчилал сонинд` хөрөнгө оруулалт хийж, `Монголын мэдээ` сонинг ч мөн худалдаад авчихсан. Тэр ч бүү хэл, `С1` телевизийг З.Энхболдтой хамтран үүсгэн байгуулсан. Эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ч түүний төлөө цаг ямагт үнэнчээр зүтгэдэг. Тэгэхээр тэрээр яаж ч дураараа дургиж байсан муулах, өөчлөх хүн ховор. Өөчилж, булхайг нь дэлгэсэн ч эрхэм гишүүнийг өмөөрөн `хуцах ноход` олонтой болжээ. Ахиад ч нэмж, өөрийнхөө эсрэг дуугарсан бүхнийг худалдаад авчих мөнгө түүнд бий. Тэгэхээр одоо дураарай дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно гэсэн үг...

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.