Хүмүүс: Г Отгонцэцэг | Д.Пүрэвсүрэн | |
Топ модель Д.Пүрэвсүрэн болон `Хувьсал` продакшнаас гараад удаагүй байгаа жүжигчин Г.Отгонцэцэг нар `Боолын гэрээ` нэртэй уран сайхны киноны зураг авалтанд орж байна. Пүүжээг Сингапураас ирэхээс өмнө талийгаач Тунгалаг бүсгүйн талаар өгүүлэх киноны гол дүрд тоглох урилга ирээд байсан билээ. Харин өөр уран бүтээл эхэлсэн байгааг бодоход тэрээр уг киноноос татгалзсан боллоо.
Дашрамд сонирхуулахад `Боолын гэрээ` хэмээх уг киног хошин урлагийн `Comedy art` хамтлагийнхан хийж байгаа аж. Киноны зохиолыг `Сайн уу, амьдрал минь` киноны зохиолыг бичсэн Болдоо бичсэн юм байна.
www.factnews.mn