Х.Цагаанбаатар: Бэртэл гэмтэл барилдаанд нөлөөллөө

2008/08/13
Share |
Х.Цагаанбаатар: Бэртэл гэмтэл барилдаанд нөлөөллөө

Бээжингийн олимпийн наадмыг шууд дамжуулан хүргэж буй TV5 телевизийн сэтгүүлч Л.Болормаагийн өчигдөр гавьяат тамирчин Х.Цагаанбаатартай хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

 -Манай тамирчдаас таныг олимпиос медаль авах хамгийн боломжтой хүнээр нэрлэж байлаа. Харамсалтай нь, та олны бодож байснаас эрт олимпийн наадмыг орхилоо?

-Нэгдүгээрт бэртэлтэй байсан маань барилдаанд нөлөөллөө. Хоёрдугаарт

Бэлтгэлийн үеэр олон кг жин хассан байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх.

-Тэмцээний өмнө хоёр хавиргаа хугалчихсан байсан юм байна. Дасгалжуулагч нарын ярьснаар бол таныг тэмцээнд ороод дэмий юм шиг байна гэхэд өөрөө өрсөлдөхөөр шийдсэн гэж байсан?

-Миний хувьд дөрвөн жилийнхээ бэлтгэл сургуулилтын үр дүнг харах нь чухал санагдаж байсан. Олимп эхлэхийн өмнө хавиргаа хугалчихсан байсан. Маш харамсалтай юм боллоо. Гэхдээ юмыг яаж мэдэх билээ гэж бодоод хавиргаа битүү боогоод барилдахаар гарсан. Гомдлын мөр. Өөрөө өөртөө гомдож суухгүйн тулд ялагдсан ч байсан барилдаад үзье гэж би шийдсэн юм. Бэртэл нэлээд хүнд байлаа. Амьсгаа авахад хүртэл хэцүү байсан. Өрсөлдөгчөө унагаачих боломж олон байсан. Харамсалтай нь, түүнийг ашиглая, хүч гаргая гэж бодсон боловч үнэхээр хүч гарахгүй байсан.

-Хэдийд бэртэл авсан гэсэн үг вэ?

-Долдугаар сарын 26-ны өдөр бэлтгэлийн үеэр барилдаж байгаад хавиргаа хугалчихсан. Уг нь шаардлагатай эм тариа, юу сайн байж болох тэр бүгдийг л хэрэглэсэн. Тамирчин хүн хамгийн түрүүн бэртэл гэмтлээс болгомжлох хэрэгтэйг маш сайн ойлгож байна. Одоо эм тариагаа бүгдийг зогсоосон. Бэлтгэлээ сайн хийж, 2012 оны олимпод үзнэ. Тамирчин хүний хүрч болох оргилын төлөө тэмүүлэх болно. Одоо алтан медаль авах боломжтой тамирчид байгаа болохоор бусдыгаа дэмжээд л байж байна даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.