Шилийн Богдод хийморио сэргээхээр гарсан Их аваргад цагаан могой үзэгдэж олныг гайхшруулав

2008/08/13
Share |
Шилийн Богдод хийморио сэргээхээр гарсан Их аваргад цагаан могой үзэгдэж олныг гайхшруулав

Их аварга Д.Дагвадорж өнгөрсөн башёд өвдгөндөө гэмтэл аваад эх орондоо ирээд байгаа. Тэрээр Арлын орноос ирсэн даруйдаа Хужиртын амралтанд шавар эмчилгээ хийлгэн, ээжийнхээ гарын цайг уун тэнхэрч аваад Алтан-Овооны даншигийг зорьсон байна. Алтан овооны наадамд 16 мянган гаруй машин Монгол орны өнцөг булан бүрээс очсон бөгөөд Сүхбаатар аймгийн төвөөс Дарьганга сум хүртэлх 160 км. газарт тэнгэрт тултал тоос босгосон. Энэ олон автомашины дундаас Их аваргын унаа ганцаараа номергүй байсан нь олны нүдэнд эрхгүй тусч байв. Ах Д.Сэржбүдээ, Д.Сумъяабазар нараараа бараа болгосон Асашёорюүг Алтан-Овооны даншиг наадмын талбайгаар зочилоход наадамчин олон бүчин авч адис авч харагдсан. Цагаан өнгийн ноолууран дээлээр гангарсан Их аваргын барааг холоос ч болтугай харсандаа наадамчин олон өөрийгөө азтайд тооцож, их аз хийморьтой явна гэж билэгшээж байв. Асашёорюү Д.Дагвадорж эх орондоо ирэх болгондоол Шилийн богд дээр гарч хийморио сэргээдэг уламжлалтай нэгэн. Тэрээр ирэх болгондоо вертолет хөлгөлдөг хэмээн нутгийнхан нь ам уралдуулан ярьцгааж байсан. Тэгээд ч Асашёорюү Шилийн богдод газар авч жуулчны бааз байгуулахаар бэлтэй хүн шиг томоос том хашаа хатгасан байна. Шилийн богд дахь түүний эзэмшил нутагт түүх дурсгалын болон байгалийн үзэсгэлэнт газар багтдаг байна. “Талын агуй” хэмээх жуулчдын очих дуртай өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газар Их аваргын мэдлийнх гэнэ. Их аварга энэ удаад аав, ээж, ах дүү нарынхаа хамт Алтан-Овооны наадамд ирсэн бөгөөд тэднийг эрийн хийморь сэргээдэг Шилийн богдод үүрийн 04 цагт гарахад цагаан могой үзэгдсэн нь олны ам дамжин яригдаж байна. Цагаан могой нь барагтай хүнд үзэгддэггүй харин харагдсан хүндээ аз хийморь, буян хишиг авчирдаг гэдэг домогтой. Арлын Японыг бяр чадлаараа гайхуулсан Их аваргад Шилийн богдын сахиус цагаан могой үзэгдон нь жирийн хэрэг биш гэж настангууд ихэд билэгшээж байна. Харин Их аваргын ээж Д.Пүрэвбадам гуай Шилийн богдын орой сөхөрч суугаад уртаас урт ерөөл тавьж хань ижил, үр хүүхдийнхээ буян заяаг даатгасан аж.

эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.