Азийн топ модель Болормаа 500 мянгын ханштай

2008/08/13
Share |
Хүмүүс: Д.Болормаа | 
 Азийн топ модель Болормаа 500 мянгын ханштай

Дэлгэр зуны өдрүүд өнгөрч налгар намрын найр хурим эхэллээ. Өдрийн сайныг өнжин, сарын сайныг саатан хүлээсэн хосууд өөр өөрсдийн хүрээнд хөл хөөртэй хуримлаж байна. Саяхан олны танил эрхмүүдээс найруулагч Нямгаваагийн экс эхнэр бүжигчин Батцэнгэл Монгол шилтгээнд хөлтэй найр хийж цагаан морь унасан үнсгэлжин мэт л харагдаж байсан гэнэ. Энэ мэт бусдаас сонин содон байх гэсэн хуримын эздийн хүсэл сонирхолд элдвийн л санаа орж ирж байгаа бололтой. Танил нэгэн эрхмийн хурим болох юм. Тэрээр харин Монголын хамгийн сайхан бусгүйчүүд гэддэг Азийн топ модель Болормаа тэргүүтэй Одгэрэл, Урнаа, Пүрэвсүрэн зэрэг зургаан топ моделийг урьж хуримын зочдын нүдийг хужирлаж, үндэсний хувцасны сайхныг мэдрүүлэхийг хүссэн гэнэ. Харин энэ асуудлаараа “Монгол модель” агентлагийн захирал Болормаатай ярилцахад “Яг ямар хүний хурим юм. Тийм олны танил хүн юм уу. Би нөгөөдүүлдээ хэлье л дээ. Гэхдээ цаадуул чинь хэний хурим гэдгээс нь шалтгаалж шийдвэрээ гаргах байх. Ер нь ханш нь нэг өдөр ажиллахад хүн тус бүр 300-500 мянга байдаг юм шүү дээ” гэжээ. Тэгэхээр хуримлагч хосууд зөвхөн зочиддоо загвар үзүүлж нүд сэтгэлийг нь баясуулахын тулд гурван сая төгрөг төсөвлөх хэрэгтэй ажээ.

Эх сурвалж: Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.