Хүмүүс: Цахиа Элбэгдорж | Э Бат-Үүл | |
Э.Бат-үүл нарын АН-ын гишүүд улс төрийг гацаанаас гаргахын тулд тангарагаа өргөхөөр шийдэцгээжээ. Энэ талаар намын даргатайгаа зөвлөлдсөн боловч тэрээр цор ганцаараа үлдсэн ч одоогийн байр сууриа хадгалсаар байхаа мэдэгдсэн байна. Одоогоор АН-аас УИХ-д сонгогдсон 16 гишүүн Э.Бат-үүлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа аж. Мөн бусад нь ч УИХ-даа орж, ажлаа хийж эхлэх сонирхолтой байгаагаа сэм илэрхийлцгээж байгаа юм байна. Тэгэхээр ноён Ц.Элбэгээ ганцаараа бууриа сахиж үлдэх магадлал өндөр байна хэмээн зарим эх сурвалжууд дүгнэж байна.
www.factnews.mn