Эгшиглэнг жийчихсэн юм биш биз?

2008/08/14
Share |
Эгшиглэнг жийчихсэн юм биш биз?

В продакшн Агиймаа хэмээх шинэ дуучин бүсгүйг сүүлийн жил хагасын хугацаанд нууцаар бэлтгэж, саяхан шинэ цомгийг нь үзэгчдийн гар дээр хүргээд байгаа билээ. Гэвч бүр түүнээс өмнө тус продакшнд орж, хит дуунуудыг үзэгчдэд хүргэж байсан Б.Маралжингоо, Эгшиглэн, Энхзол нарын цомгийг Агиймаагийнхаас түрүүлж гарна хэмээн хүлээж байсан хүмүүс олон. Гэхдээ үзэгчдийн энэ горьдолтын нэгээхэн хэсгийг ч болов тайлж, Б.Маралжингоогийн цомгийн сураг дуулдаад байгаа. Харин Эгшиглэнгийн уран бүтээлийн сураг чимээ ор тас алга. Түүнчлэн нэлээд эрчүүд зантай тэрээр сүүлийн үед энд тэнд архи ууж, шоу цэнгээн хөөцөлдөж явна гэж л сонсогдох болов. Тэгэхээр энэ занг нь ноён Д.Болд дийлсэнгүй юу, эсвэл арай түүнийг жийчихсэн юм биш биз гэсэн хардалт хүмүүсийн дунд төрөөд байна.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.