Д.Загджавын дур хүслийг хангахаас дургүйцсэн бүсгүй ажлаасаа гарчээ

2008/08/14
Share |
Хүмүүс: Д Загджав | 
Д.Загджавын дур хүслийг хангахаас дургүйцсэн бүсгүй ажлаасаа гарчээ

1990-ээд оны үед Ховд аймгийн Магсаржав кинотеатр, Ховд зочид буудал зэрэг олон байгууламжийг хямдхан үнээр авч байсан сүйхээтэй эр бол өдгөө УИХ-д Хан-Уул дүүргээс дэр дэвшиж нам нэгт Д.Идэвхтэний саналыг луйвардан гарч ирсэн Хан-Уул дүүргийн засаг дарга асан Д.Загджав юм. Энэ нөхөр эрхэм гишүүн болохыи тулд “Үйлдвэрүүдийн үүдийг нээнэ” гэж ам тангараг өргөж байсан бол одоо түүнээс амлалтыг нь биелэх эсэхийг харах л үлдлээ. Тэр ч бүү хэл УИХ-ын сонгуулийн үеэр түүний хийсэн маапаантай олон хор найруулга элдэв шалиг, завхай явдлууд олны чихийг соотойлгоод амжив. Д.Загджав сонгуулийн үеэр өөрийн бодлогын зөвлөхөөр улс төр судлаач Н.Дугар хэмээх будлиантай эрийг ажиллуулж байсан тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл нэр дэвшигч байхдаа тэр гоо сайхан, имиждээ анхаарч үс, зүс, хумс хуруугаа байн байн янзлуулах нэрийдлээр тус дүүргийн нутаг дэвсгэрт орших нэр бүхий гоо сайхны салоноос бараг салдаггүй байсан гэнэ. Тэрбээр тэнд ажиллаж байсан хорь шүргэж яваа гоо сайханч бүсгүйг элдвээр оролдож эцэс сүүлд нь дур хүслийг нь биелүүлбээс гуйсан аахар шаахар зүйлийг нь гүйцэлдүүлнэ хэмээн ам өчгөө өгчээ. Гэвч хөөрхий бүсгүй хүний үнэргүй, хүүхэмсэг энэ эрд нүүр өгөхгүй байсан тул Д.Загджав тэргүүтэн түүнийг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилж, тэр ч бүү хэл салаавч өгөн даналзжээ. Айж, ичсэндээ өнөөх бүсгүй ажлаасаа бүрмөсөн гарч байж Д.Загджаваас нэг юм мэнд мултарчээ. Бараг өөрийнх нь охин шиг тэр шавилхан бүсгүйг худал магтаж, цаасан малгай өмсүүлэн өөртөө татах гэсэн увайгүй эрийн үйлдэл талаар нэг болжээ. Энэ мэтчйлэн Д.Загджавын тухай элдэв муу мэдээ байнга л чих дэлсэх бололтой.

Эх сурвалж: Маш нууц

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.