Р.Бурмаа Богинын аманд 10 гаруй хаус бариулж, жип солин тансаглаж явна

2008/08/14
Share |
Хүмүүс:
Р.Бурмаа Богинын аманд 10 гаруй хаус бариулж, жип солин тансаглаж явна

Монгол дахь төрийн байгууллагууд төсөл нэрийн дор хэдэн хуудас цаас үйлдвэрлэж тэрийгээ гадаад дотоодын буяны шахуу байгууллагуудад илгээж санхүүжилтээ олж авдаг сонин жишиг тогтоод удаж буй. Монголчуудын мууг үзэж, ядуу тарчиг, зовж зүрдэрч амьдарч байгааг засна гэж ойлгуулдаг өнөөх төсөл нь үнэн хэрэгтээ ажил хэрэг болох нь ховор бөгөөд орж ирсэн мөнгө нь ТББ-ын тэргүүн нэртэй хүмүүсийн халаасыг дүүргэдэг болсоор удаж байгаа. Тэдний нэг "Сонгогчдын боловсрол" ТББ хэмээх сүржин нэртэй даржин байгууллагыг дуулаагүй хүн ховор биз.


Сонгуулийн сургаар амилдаг энэ байгууллага өнгөрсөн хавраас хэлд орж Сонгуулийн булхай луйварын талаарх хар Р
R-ыг хангалттай цацсан. Эзэн нь Раднаагийн Бурмаа.

Болж өнгөрсөн сонгуулиар АН-аас Чингэлтэй дүүрэгт өрсөлдсөн бөгөөд сонгуулийн сурталчилгааны бүхий л хугацаанд сонгогчдыг боловсролгүйгээр нь дайрч доромжилж байсныг иргэд гэрчилнэ. Сонгогчид боловсролгүй, боловсролгүй болохоор нь эрх баригчид луйвар хийдэг гэж хэнээс ч зовохгүй ярьдаг Р.Бурмаа гадаад ертөнцөд эх орноо, ард түмнээ юу гэж муучлаад санхүүжилт авдаг нь бараг ойлгомжтой биз.

Ард түмнээ муучилсан хүний зам шулуун байдаггүй. Тиймдээ ч Чингэлтэйхэн нүдээ олсон сонголт хийж өөрсдийг нь доромжилж явсан Р.Бурмаад саналаа өгөөгүй биз. Харин тэрээр сонгуульд ялагдсаныхаа бурууг өөрөөсөө биш бусдаас хайж, долдугаар сарын 1-ний хар өдөр жагсагчдын эгнээг тэргүүлж, луйварчдыг илрүүлэхээр тэмцсэн шударга улс төрчийн дүрд тоглосон билээ. Гэвч өөрийгөө шударга гэж үздэг Р.Бурмаа нь тийм ч шударга нэгэн биш аж. Олон нийт Р.Бурмааг өнөөдрийг хүртэл "Сонгогчдын боловсрол" ТББ-ын тэргүүн гэж ойлгодог. Хачирхалтай нь тус ТББ Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлд иргэн Батчулуун гэдэг хүний нэр дээр бүртгэгдсэн байдаг сурагтай. Хэрэв энэ үнэн бол түүнийг өдий болтол хүртэл минийх гэж сонгогчдыг хуурч ирсэн гэж ойлгож болохоор.

Хүний юмыг хэнэггүй ашиглачихдаг өөрийгөө шударга улс төрч хэмээн цоллож байгаа Р.Бурмаад итгэл хүлээлгээгүйдээ Чингэлтэйчүүд баярлаж байгаа юм. Авлига хээл хахуулийг үзэж чаддаггүй гэх Р.Бурмаа Богинын аманд 10 гаруй хаус бариулж байгаа бөгөөд байсхийгээд л жип сольж гангардаг гэнэ. Нэг тэрбум төгрөгийн өртөгөөр босох энэ олон хаусын мөнгө хаанаас гарсан байж болох вэ?

Энэ нь өнөөдөр олны сонирхлыг хөндсөн таавар болоод байна. ТББ-ын тэргүүн нэрнээс цаашгүй эмэгтэйн хөрөнгийн эх сурвалжийг Авлигатай тэмцэх газар сонирхож үзэх байх хэмээн найдаж байна. Р.Бурмаа нь Болгарт электроникийн инженер мэргэжлээр төгссөн ч СЕХ-нд ажилласан хугацаатайгаа улсад 16 орчим жил ажиллаж, 1992 оноос ТББ толгойлж байгаа юм байна. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн эртний сургаалийг манай улс төрчид сахих дуртай. Харин Р.Бурмаа гуайд энэ үг бол огтын хамаагүй бололтой. Өдгөө 50 насыг зооглож байгаа энэ эмэгтэй улстөрд хүч үзэхээр тэнцвэргүй тулаанд гүйгээд орсон. Үнэн хэрэгтээ энэ хатагтайн ааш авир хэрээс хэтэрсэн, хажууд нь хүн тогтохын аргагүй гэдэг.

Сонгогчдын боловсрол гэж улиг болтол ярьдаг энэ эмэгтэй 2008 оны эхээр АН-д элссэн байна. Р.Бурмааг АН-д элсэхэд олон хүн дургүйцэж байжээ. СЕХ-нд байхдаа танай намын төлөө зүтгэсэн хэмээн тал засаж АН-ын суганд хавчуулагдсан Бурмаа тун удалгүй УИХ-ын сонгуульд АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвших эрх олж авчээ. Үүнд нь энэ намын төлөө насаараа зүтгэсэн олон хүн дургүйцэж байсан ч тэр санасандаа хүрсэн гэдэг. Удалгүй түүний тар нь танигдах нь тэр. Сав л хийвэл намынхнаа загнан зандрах болж, ганцаараа шийдвэр гаргадаг дураараа нэгэн болж хувирсан байна.

Сонгуулийн компанит ажлын үеэр намынхаа даргын үгийг тоолгүй ганцаарчилсан тоглолт хийж, өөрөө л гарвал бусад нь хамаагүй юм шиг авирласан Р.Бурмаа сонгуулийн дүнгийн дараа зүсээ хувилган намынхаа эсрэг ажиллаж эхэлсэн гэнэ. МАХН, ИЗН-ын нэр дэвшигчидтэй хамтран сонгууль булхайтай болсон гэж өрсөлдөгчдөө хэтэрхий уйвагүй гүтгэв. Сонгууль бол сонгууль. Ялж ялагдахын зовлонг нэг удаагийн сонгуульд хийрхэлээрээ орсон нэгэн байтугай олон жил улс төрд чанагдсан хашир бурхинууд ч амсдаг.

Ингэлээ гээд гомдоллоод байдаггүй. Тэр тусмаа намын даргатайгаа нэг тойрогт нэр дэвшчихээд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй   байгаа Р.Бурмаагийн байр суурьт АН-ынхан эгдүүцэх болжээ. Чингэлтэй дүүрэгт АН хоёр суудал, МАХН нэг суудал авсан. Энэ нь Чингэлтэйн АН сонгуульд сайн оролцсоныг нотолж байгаа хэрэг.

Харин даргынхаа гарсан тойргийг маргаантайд тооцон хэрүүл уруул хийж яваа энэ эмэгтэйг АН-ын нөлөө бүхий лидерүүд "Энэ чинь хаа нэгтэйгээс манайд шургасан тагнуул биш байгаа" хэмээн хардахад хүрчээ.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin ЗакладкР¸ лирика в Ужуре Москва ЮЗАО купить VHQ Cocaine 98,8% Ecuador Купить Говно КостомуРºÑˆÐ° ÐŸÑ€Ð¾ÑÑ‚ÐµÐ¹Ñ ˆÐ¸Ð¹ рецепт приготоР²Ð»ÐµÐ½Ð¸Ñ домашнеР³Ð¾ вина Купить JWH Мглин Соль вода монеты фен шуй Купить закладкР¸ бошки в ПолесскРµ Купить Витамин Канск Приколы про амфетамР¸Ð½ В каких лекарстР²Ð°Ñ… ÑÐ¾Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ ‚ся амфетамР¸Ð½ Купить Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ порошки москва Купить бошки в Пенза ЗакладкР¸ лирика в КропоткР¸Ð½Ðµ ÐšÑƒÐ¼ÐµÑ€Ñ‚Ð°Ñ ƒ купить МарихуаР½Ð° [Girl Scout Cookies] ТатарстР°Ð½ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ марихуаР½Ñƒ Ð—Ð°Ð±Ð»Ð¾ÐºÐ¸Ñ €Ð¾Ð²Ð°Ð½Ð½Ñ‹Ðµ сайты с детьми Купить Гаш Иркутск Как нюхать амфетамР¸Ð½ Купить бошки в Суздаль ÐŸÑ€Ð¾ÐºÑƒÑ€Ð°Ñ ‚ура, следствРµÐ½Ð½Ñ‹Ð¹ комитет в Братске ЗакладкР¸ наркотиРºÐ¾Ð² Москва Тёплый Стан Порох амфетамР¸Ð½ фен Мулька это что Боулинг в ÐÐ¸Ð¶Ð½ÐµÐ²Ð°Ñ €Ñ‚овске ЗакладкР¸ таблетоРº екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ Купить МЕФ НовоаннР¸Ð½ÑÐºÐ¸Ð¹ НаркотиРºÐ¸ в ЛесосибР¸Ñ€ÑÐºÐµ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в СлавгорР¾Ð´Ðµ
IP:141.101.132.246  2018-10-06 11:56:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.