Хүмүүс: Уранцэцэг.Г | |
Монголын найм дахь топ модель Г.Уранцэцэгийн могойн хээтэй цагаан сандаалыг мэдэхгүй хүн загварынхан дунд бараг байхгүй гэнэ. Учир нь тэрээр энд тэндэхийн загварын шоу, зураг авалт болохоор өнөөх `алдарт` цагаан сандаалаа гаргаж ирээд л өмсчихдөг байна. Тиймээс зарим хүмүүс түүнийг өөр сандаалгүй юм болов уу хэмээн гайхдаг. Монголын топ моделиуд нэг гараагаа 300 мянган төгрөгөөр үнэлдэг тогтсон ханш бий. Тэгвэл топ бүсгүй сандаалаа солих боломжгүйдээ л лав ганцхан `цайны` сандаалтай биш байх. Магадгүй түүнд таарах гутал монголд ховор байдаг юм болов уу. Эсвэл тэрээр энэ сандаалдаа тэгтэлээ `хайртай` юм болов уу.
www.factnews.mn