Хүмүүс: Найдан Түвшинбаяр | Цахиа Элбэгдорж | Баяр Санж | |
Нэг мөрөөдөл, нэг дэлхий уриан дор зохион байгуулагдаж байгаа Бээжин 2008 олимп Монголчуудын хувьд эв нэгдэл, баяр жаргалыг авчирч чадлаа. ОХМ, Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр Казакстаны бөхийг илт давуу оноогоор ялснаар Монгол улс түүхэндээ анх удаа Олимпийн алтан медалийг гардлаа. Энэ их баяр хөөр сонгуулиас хойш хоорондоо зөрчилдөөнтэй байсан улс төрийн хоёр том намынханд эв нэгдлийг авчирсан нь баяр дээр баяр нэмсэн явдал боллоо. Өчигдөр орой 23 цагийн үед Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, ерөнхий сайд С.Баяр, АН-ын Ц.Элбэгдорж нар гараасаа барилцан Засгийн газрын ордны өмнө гарч ирж, ард түмэнтэйгээ хамт баяраа тэмдэглэлээ. Энэ үеэр тэд Монголчууд эвтэй үедээ хүчтэй гэдэг үгийг дахин дахин хэлж, тэнд цугларсан ард түмэн үүнийг даган Ура хашгирч байлаа.
www.factnews.mn