Өнөөдөр М.Баяржавхлан, Д.Цэрэнханд, З.Энхзориг, Э.Бадар-Ууган нар олимпийн дэвжээнд өрсөлдөнө

2008/08/15
Share |
Хүмүүс:
Өнөөдөр М.Баяржавхлан, Д.Цэрэнханд, З.Энхзориг, Э.Бадар-Ууган нар олимпийн дэвжээнд өрсөлдөнө

“Бээжин-2008” зуны 29 дэх удаагийн олимпийн их наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр манай тамирчдаас жүдо бөхийн эрэгтэй +100 кг-ын жинд Махгалын Баяржавхлан, эмэгтэй +78 кг-д Доржготовын Цэрэнханд нар зодоглоно. М.Баяржавхлангийн хувьд тэрбээр эхний тойрогтоо өдгөө 28 настай, дэлхийн цомын мөнгөн медальт Польшийн бөх Янусз Воянаровичтэй барилдах юм. Харин Д.Цэрэнханд эхний тойрогтоо Голландын бөх Карола Уиленхедтай өрсөлдөнө. Жүдо бөхийн барилдаан 12.00 цагт эхлэх юм.

Түүнчлэн энэ өдөр манай боксын тамирчид маань олимпийн дэвжээнд хоёр дахь тойргийн тоглолтоо хийнэ. Олимпийн наадмын боксын 57 кг-ын жинд өрсөлдөж, эхний тойрогтоо Мороккогийн боксчин Махди Оуатинег 10:1 харьцаатай илт давуу ялсан З.Энхзориг өнөөдөр хоёрдугаар тойргийн тулаандаа өрсөлдөнө. Түүний ээлжит өрсөлдөгч нь 2008 оны Пан Америкийн аварга Кубын тамирчин Идел Торриенте байх юм. Хоёр тамирчны тулаан хуваарийн дагуу 21.30 цагаас эхэлнэ. Мөн энэ өдөр олимпийн наадмын боксын 57 кг-ын жинд өрсөлдөж буй манай боксын тамирчин Э.Бадар-Ууган ээлжит тулаанаа хийнэ. Тэрбээр 20.45 цагаас өдгөө 19 настай Ирландын залуу тамирчин Жон Жосеф Невинтэй зодолдохоор болжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.