Далай аварга А.Сүхбат дараагийн олимпод өөрийнхөө “Олимп” дэвжээний баг тамирчидтайгаа бөхийн төрлийг дангаараа даана

2008/08/15
Share |
Далай аварга А.Сүхбат дараагийн олимпод өөрийнхөө “Олимп” дэвжээний баг тамирчидтайгаа бөхийн төрлийг дангаараа даана

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ нэгэн үеийг эзэгнэн явсан Далай аварга А.Сүхбат зодог тайлсаар хоёр жилийг үдээд байгаа. Залуугаараа монгол үндэсний бөхөөсөө хөндийрч өөрийн хойч үе, залгамж халаа болсон ирээдүйн аваргуудыг бэлдэхээр сэтгэл шулуудсан. Тэрээр өнгөрсөн жилүүдэд өөрийн хүсэж мөрөөдөж байсан “Олимп” дээд сургуулиа байгуулж Монголоос олимпийн аварга төрүүлэх зорилготойгоор нээсэн энэ сургуулийн анхны шавь нар нь ч нэр хөөдөхөөргүй сурагчид гэдгээ олон зүйл дээр харуулах болжээ. Нэгэн үе монголын нэрийг олимп тив дэлхийн дэвжээнээ дуурсгаж явсан нэр алдартай багш нарын удирдлаган дор хичээл сургуулилтаа эхлүүлээд байгаа “Олимп” сургуулийн сурагчид дараагийн олимпод нэлээн их зүйлийг дуулгах бололтой.Далай аварга А.Сүхбат ч гэсэн өөрөө анх сургуулиа нээхдээ дараагийн олимпийн аваргуудыг манай сургууль бэлтгэж эхэлнэ гэсэн амандаа хүрч эхлээд байгаа нь тэр гэнэ. А.Сүхбат аваргын хувьд ирэх олимпод өөрийнхөө сургуулийн баг тамирчдаа сургуулийнхаа нэрээр тусдаа баг болгон авч явах бөгөөд бөхийн бүх төрлүүд дээр 10-15 тамирчин барилдуулах зорилготой байгаа гэсэн. Монгол бөхийн торгон дэвжээнээ уран хурц барилдаанаараа бөх сонирхогч түмнээ баясгөж байсан далай аварга маань олимпийн дэвжээн дээр өөрөө зодоглож чадаагүй ч өөрийнхөө шавь нараар Монголын далбааг олимпийн тэнгэрт мандуулах нь бололтой. Харин түүний хамгийн гол зөвлөгч дархан аварга Х.Баянмөнх байх бөгөөд жинхэнэ олимпийг бие сэтгэлээрээ мэдэрч Монголынхоо төрийн далбааг өргүүлж явсны хувьд ахмад аваргын команд ч нэлээн хатуухан дэг журамтай тамирчдаа бэлтгэх бололтой.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.