С.Баярцогт, Н.Батбаяр, Н.Алтанхуяг нар бvлгийн дарга болох гэж хороо “найруулж” байна

2008/08/15
Share |
Хүмүүс:
С.Баярцогт, Н.Батбаяр, Н.Алтанхуяг нар бvлгийн дарга болох гэж хороо “найруулж” байна

АН-ынхан сурсан зангаараа дотроо хєлєє жийлцэж, хэд хэдэн фракцад хуваагджээ. Албан тушаалын тєлєєх тэмцэл нь тэднийг ийнхvv хагаралдуулах болов.

УИХ дахь АН-ын бvлгийн даргын суудал амбийц ихтэй, эрх мэдэлд шунасан гишvvдийн арааны шvлсийг асгаруулж, элдэв хор найруулахад хvргээд байгаа гэнэ. Бvлгийн дарга ямар их эрх мэдэлтэй, чухал албан тушаал болохыг Л.Гансvх харуулаад авсан. Єє энэ чинь бараг намын даргаас ч илvv юм байна гэсэн сэтгэгдлийг тєрvvлж орхилоо. 2004-2008 оны парламентад АН-ын зєвлєл 25 гишvvнтэй. хvчтэй сєрєг хvчин байв. Нямтлан дарга Ц.Элбэгдорж парламентын гадна байсан болохоор ч тэрvv намын гvйцэтгэх зєвлєлєє "хуралдуулан ийм байр суурь баримтална гэж шийдэхэд УИХ дахь намын гишvvд нь зєрvvдлэн єєрсдийнхєєрєє зvтгэдэг байв.

Тэгэхлээр намын даргынхаа vгээс илvv УИХ дахь зєвлєлийнхєє даргыг гишvvд дагадаг нь ажиглагдсан юм. Єнгєрсєн намрын чуулган завсарлаад байхад ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон. Тэгэхэд АН-ын зєвлєлийн дарга Л.Гансvх Ц.Элбэгдоржоос тэс хєндлєн зvйл ярьж, гишvvдийг хєдєєнєєс дуудах хэрэггvй, ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэхгvй гэсэн утгатай мэдээллэл цацаж байв. Гэвч Ц.Элбэгдоржийн бус Л.Гансvхийн тааллаар л болж ээлжит бус чуулган тарсан юм даг. УИХ-ын гишvvд тойрогтоо 250 сая тєгрєг хуваарилах асуудлыг ч нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд намын дарга нь хэчнээн хvчлээд ч гишvvдээ хазаарлаж дийлээгvй.

Энэ мэт жишээ дэндvv олон. Харин сонгууль ойртоод ирэхийн vед л намын дарга Ц.Элбэгдорж сонгуульд дэвшvvлэхгvй шvv гэж "айлгаж" хатуу чихтэй УИХ дахь АН-ын зєвлєлийн дарга, гишvvдээ зєєлрvvлж авч байлаа. АН-ын зєвлєлийн дарга байхдаа мєн ч олон шийдвэрийг нь vгvйсгэсэн Л.Гансvхийг Ц.Элбэгдоржийн фракцынхан хор "найруулж" нэр дэвших эрхгvй болтол "жижигрvvлж", луйвар орлоо гэж хэвлэлд хандахад нь хvргэж байв. Гэвч дараа нь намаас бодлогоор нэр дэвшvvлэхээр болсон билээ. Тэгэхлээр АН-ын бvлгийн дарга гишvvдээ атгаж хаашаа хєтлєхийг зааж чиглvvлдэг гэсэн vг. АН-аас УИХ дахь намын бvлгийн даргадаа хєрєнгє мєнгє тєсєвлєж єгдєг.

Хууль тогтоох дээд байгууллага улс орны томоохон асуудлыг шийдвэрлэж, бодлогыг тодорхойлж, хууль тогтоол "vйлдвэрлэдэг" Энэ байгууллага дахь АН-ынхаа гишvvдийг зангидах бvлгийн даргын суудал ийнхvv vнэд "орж" байгаа аж. Єєрийнхєє фракцын хvнийг томилуулах гэж нам дотрох бvлэглэлvvд "тулалдаж" байна. Тэр дундаас хор найруулдагаараа алдартай, "Ху" намынхантай ч сvлбэлдэхээс сийхгvй Алтан гадасынхан хvчирхэг байгаа аж. Н.Алтанхуяг, С.Баярцогт. Н.Батбаяр гурвын нэгийг л УИХ дахь бvлгийн даргаар томилуулахаар улайм цаймдаа "гарчээ". Тэднийг албан тушаалын тєлєє нvдээ єгєхєєс "буцахаа" байсанд намын шударга, тулхтай улстєрчид нь эгдvvцэж байгаа аж.

Алтан гадасынхнаас бvлгийн даргаар томилуулахад дэмжлэг vзvvлбэл анхдугаар чуулганы хуралдааныг vргэлжvvлэхэд оролцоно шvv гэж хаа хамаагvй єєр улстєрийн хvчин МАХН-ын нєлєє бvхий хvмvvст шивнээд авсан сурагтай. Энэ удаагийн парламентаар Ашигт малтмалын тухай хуулиас гадна стратегийн ордуудын хєрєнгє оруулалтын гэрээг батлах нь тодорхой. Тиймээс эцсийн шийдвэрийг гаргадаг УИХ дахь намынхаа гишvvдийг толгойлох хvнийг єєрийн фракцынх байлгаж чадвал тохиролцоо хийж болно гэж Алтангадасынхан алсыг харж нvхээ "малтаж" байна. Н.Алтанхуяг, Н.Батбаяр, С.Баярцогт шиг албан тушаалд "шунаж", "хор найруулж" гvйгээд байдаггvй, тулхтай, улстєрийн ноён нуруутай Э.Бат-Vvлээс авахуулаад намын бvлгийн дарга хийчих чадварлаг хvмvvс АН-д цєєнгvй бий.

Алтан гадасынхан намын даргын суудлаас Ц. Элбэгдоржийг тvлхэж тєлєєллийн хvнээ, томилуулах хар тєлєвлєгєєгєє ч "бэлдэж" байна. Тэднийг эрх мэдлийнх тєлєєх сонирхол нь нэгтгэдэг гэдэг. Тиймдээ ч ємнєх сонгуулиин дараа сайдын суудалд тэмvvлж Алтан гадасынхан "ху" намынханд найр тавин нєхдєєсєє нvvр буруулж хvссэндээ хvрч байв. Энэ удаад намын дарга, УИХ дахь бvлгийн даргын суудал тэднийг яахаас буцахаа байхад "хvргэжээ".

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.