Ж.Батзандан, О.Магнай нарыг намынхан нь ємєєрєв

2008/08/16
Share |
Хүмүүс: Ж Батзандан |  О Магнай | 
Ж.Батзандан, О.Магнай нарыг намынхан нь ємєєрєв
Нийслэлд долдугаар сарын 1-нд болсон vймээний гол буруутнаар ИХН-ын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нар тодроод байгаа. Єнгєрсєн хугацаанд чимээгvй байсан намын нєхєд нь, дарга нарынхаа ємгєєлєгчдийн хамт єчигдєр хэвлэлийн хурал хийсэн юм.

Тус намын дарга Ж.Батзандан гадуур батлан даалтад гарч, биеэ эмчлvvлж байгаа. Харин дэд дарга О.Магнайгийн бие муу Ганц худагийн урдчилан хорих тєвийн эмнэлэгт хэвтэн эмчлvvлж байгаа аж.
Тэдэнд Эрvvгийн хуулийн тусгай ангийн 177.2, 179.2 буюу эмх замбараагvй байдалд єдєєн турхирсан, зандалчилсан гэсэн зvйл ангийн дагуу эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаа билээ. Намынхан нь тэдэнд ийм зvйл ангиар эрvvгийн хэрэг vvсгэснийг vндэслэлгvй гэж vзэж байгаа аж. Єєрєєр хэлбэл, намынх нь нєхєд нь тэднийг долдугаар сарын 1-нд болсон vйл явдлыг зохион байгуулаагvй гэж ємєєрєв. Харин хууль хяналтын байгууллагынхан хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийг ашиглаж, улс тєрийн зорилгоор тэднийг буруутгасан гэлээ.
Цагдаагийнхан эмх замбараагvй байдалд оролцсон гэж олон зуун иргэнийг баривчлан хорьж, эрхийг нь зєрчиж байгаа. ИХН-ын дарга нарыг болон бусад хv¬мvvсийг цагдан хорьж шалгаж байгаа нь vндэслэлгvй. Тэднийг суллуулах шаардлага тавьж тайван суулт хийн vзэл бодлоо илэрхийлсэн энгийн хоёр иргэнийг ч баривчиллаа. Тэд эрхээ эдэлснийхээ тєлєє шоронд суух ёсгvй гэж ИХН-ынхан ярьж байлаа.
Ж.Батзандан, О.Магнай нарын ємгєєлєгчєєр Ц.Монгол, Д.Энхзул нар ажиллаж байгаа. Тэд цагдаагийн байгууллага хvний халдашгvй эрхийг зєрчсєн, ИХН-ын дарга нарт холбогдох хэргийг мєрдєн байцаагч, прокурорууд нь тогтоож чадахгvй байгаа учраас тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгvй болгуулахаар Улсын ерєнхий прокурорт єргєдєл гаргасан аж. Ємнє нь хэд хэдэн удаа О.Магнайг батлан даалтад гаргах талаар шат шатны прокурорын байгууллагад хvсэлт тавьсан боловч тодорхой хариу єгєєгvй байна. Тиймээс дээд шатны прокурорт ханджээ.
Ж.Батзандангийн хувьд эрvvл мэнд тааруу гэсэн шалтгаанаар батлан даалтад гараагvй. Эрvv vvсгэж шалгасан хэрэг нь тогтоогдохгvй байсан учраас мєрдєн байцаагч, прокурор нь цагдан хорьж шалгах шаардлагагvй гэж vзсэн аж.
ИХН-ын дарга нарт тохоод байгаа Эрvvгийн хуулийн зандалчлах буюу 177 дугаар зvйл ангийг ТЕГ шалгах ёстой байжээ. Гэтэл прокурор дур мэдэн хуульд заасан харьяаллыг нь єєрчилж, цагдаагийн байгууллагаар шалгуулж хууль зєрчиж байгаа. Тиймээс ИХН-ынхан хуулиа зєрчсєн прокурор, мєрдєн байцаагч, хєгжлийн бэрхшээлтэй иргэнээр зориуд, зохион байгуулалттай мэдvvлэг єгvvлж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тvгээсэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн тєвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал нарт хариуцлага хvлээлгэх ёстой. Тєрийн албан хаагч яаж ч хууль зєрчиж, хууль бус vйлдэл хийсэн ч тэдэнд хууль vйлчлэхгvй байна. Долдугаар сарын 1-нд болсон vйл явдлын буруутнаар ИХН-ын хоёр дарга, 200 орчим хvнийг буруутгаж байгаа нь шударга бус байна. Єнєєдєр зєвхєн тэдний асуудлыг ярьж, олон нийтийн анхаарлыг тэдэн рvv хандуулчихлаа. Бусад нам, албан тушаалтны асуудлыг ч сєхєж ярихгvй байгаа нь цаанаа бодло¬готой, зохион байгуулалттай гэдгийг тодорхой харуулж байна гэлээ.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.