Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | |
Топ модель Д.Пүрэвсүрэн Хар хорин захын боссуудын нэгний хүү болох Цэгцбаатар хэмээх залуутай үерхээд жил хэртэй хугацаа өнгөрч байгааг зарим уншигчид маань мэдэж байгаа байх. Пүүжээг Сингапураас ирсний дараахан Цэгцбаатар түүнтэй нижгэр хурим хийхээр төлөвлөж байсан ч гэрийнхнийхээ эсэргүүцэлтэй тулгарчээ. Түүний аав, ээж хоёр нь өмнө нь амьдрал нь бүтэлгүйтэж, бас байн байн сонин хэвлэлийн нүүрэн дээр элдвээр бичүүлэн заларч байдаг бүсгүйтэй хүүгээ гэрлүүлэхийг хүсэхгүй байгаа аж. Тиймээс тэдний хурим тодорхой бус хугацаагаар хойшлогдоход хүрчээ. Гэвч Цэгцээ Пүүжээд үнэхээр хайртай учир гэрийнхнээ өдөр шөнөгүй ятгах ажилд ханцуй шамлан орсон байна.
www.factnews.mn