Ар зайсангийн амыг 20 сая долларын хариуд Кувейтийн Эмирт бэлэглэжээ

2008/08/18
Share |
Ар зайсангийн амыг 20 сая долларын хариуд Кувейтийн Эмирт бэлэглэжээ

Саяхан манай улсад айлчлаад буцсан Кувейтийн Эмир Монголоос чамгүй олзтой буцсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаад Монголын төрийн түшээд түүнд Дархан цаазат Богд хан уулын нэгэн ам буюу Ар Зайсангийн амыг түүнд сэм бэлэглэсэн нь тодорхой боллоо. Учир нь Ар зайсангийн аманд эрхэм Эмирийн орд өргөө аль хэдийн сүндэрлээд эхэлчихэж. Ингэснээрээ тэрээр монголд хоёр ч том харштай болж байгаа юм. Нэг нь бидний өмнө мэдээлж байсанчлан Төв аймгийн Жаргалантын аманд байрлаж буй. Кувейтийн Эмир Парламентийн ордон барихад хөрөнгө оруулж, Монголын төрд 20 сая ам.доллар бэлэглэснийг зарим хүмүүс мэдэж байгаа байх. Тэгвэл аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэгчээр манай түшээд энэ мөнгөнийх нь хариуд Дархан цаазат уулаа ч харамгүй бэлэглэчихсэн бололтой. Баттай эх сурвалжаас энэ талаар тодруулахад эрхэм Эмир өөрөө энэ газрыг сонгосон гэнэ. Манай түшээд ч түүний сонголтыг эсэргүүцэж чадаагүй юм байх.

Эрх мэдэлтнүүдийн хөлд Богд Дүнжингарав уул маань хамаг муугаар далхлагдсаар байгаагийн нэгэн жишээ нь энэ.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.