`Төрийн төмөр нүүр`-ийг тэсэн ядан хүлээгч

2008/08/18
Share |
Хүмүүс: Зориг Алтай | 
`Төрийн төмөр нүүр`-ийг тэсэн ядан хүлээгч

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан З.Алтай сонгуулиас хойш орой бүр өөрийн эзэмшлийн телевизээрээ айл бүрийн хойморт урилгагүй зочилж, `төрийн төмөр нүүр` хэмээх үгийг хэтэрхий олон амнаасаа унагах болов. Түүнийхээр үүсээд байгаа гацаанаас гарах цор ганц зам нь `төр төмөр нүүр`-ээ үзүүлэх явдал гэнэ. Харин `төрийн төмөр нүүр`-ийг ингэтлээ тэсэн ядан хүлээж, орой бүр төрийн тэргүүнүүддээ сануулах нь цаанаа ямар учиртайг ёстой л ноён З.Алтай, бурхан хоёр л мэдэх биз. `Юмтай хүн тамтай` гэгчээр өөрийн гэсэн телевизтэй бас телевизүүдийн холбооны ерөнхийлөгч энэ эрхэм ирэх дөрвөн жилийн турш `төрийн төмөр нүүр`-ийг номловол ч цөөхөн хэдэн монголчууд минь ёстой л `будаа`...

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.