Сургалтын төлбөрийн хамгийн хямд нь 680.000 төгрөг

2008/08/18
Share |
Хүмүүс:
Сургалтын төлбөрийн хамгийн хямд нь 680.000 төгрөг

Сүүлийн ганц хоёрхон жилийн дотор их дээд сургуулийн төлбөр огцом нэмэгдсэн. Гэхдээ тэдний үнээ нэмэх болсон шалтгаан нь тодорхой бус байдаг. Хувийн сургуулийн удирдлагууд ч яахав сургалтын төлбөрөө нэмэх хасах нь энгийн асуудал байдаг байх. Харин улсын сургуулиуд сургалтын төлбөрөө нэмсээр байгаад суралцагчид таагүй ханддаг. Их дээд сургууль төгсөгчид тухайн суралцаж байсан сургуульдаа жил бүр засвар хийж түүнчлэн кабинетыг нь тохижуулж өгдөг уламжлалтай болоод багагүй хугацаа өнгөрч байгаа нь нууц биш. Энэ асуудал дээр иргэд ямар бодолтой явдгийг тодрууллаа.

Иргэн Г.Түмэнбаяр:

-Жил ирэх тусам их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэж байна. Тухайлбал, манай хоёр хүүхэд хоёулаа оюутан. Тэдний төлбөр нийлээд бараг хоёр сая орчим төгрөг болдог. Гэтэл бидний өнөөдрийн авч байгаа цалин 108 мянган төгрөгл байна. Ингээд бодоод үзэхээр хоёр жил шахам юу ч идэж өмсөхгүйгээр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлнө гэсэн үг биз дээ. Улсын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн нэг хүүхэд их дээд сургуульд үнэ төлбөргүй сурна гэсэн заалт байдаг. Манай иргэдийн 80 гаруй хувь нь бодит байдал дээр хувийн байгууллагад ажиллаж байна. Сүүлийн хэдэн жил бол их дээд сургуулиуд шатахууны үнэ өслөө гээд л сургалтын төлбөрөө нэмж байна Тухайлбал, шатахууны үнэ 10, 20 төгрөгөөр нэмэгдэж байхад их, дээд сургуулиудын сургалтын төлбөр 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэж байна шүү дээ. Миний бодлоор энэ асуудал дээр төр, засгаас анхаарч ажиллах цаг хэдийнэ болсон гэж бодож байна. Наад зах нь гэхэд л иргэдийн авч байгаа цалинтай уялдуулж их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн хэмжээг тогтоох нь зүйтэй болов уу гэж бодож байна. Бодит байдал дээр иргэдийн авч байгаа цалин их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн 10 хувьд нь ч хүрэхгүй байна шүү дээ.
-Төрийн сангийн зээлээр хүүхдээ суралцуулах боломж байдаг уу?
-Төрийн сангийн зээлд тэр хүмүүсийн хүүхэд багтаж ордог зүйл биш шүү дээ. Бодит байдал дээр боломжтой айлын хүүхэд л төрийн сангийн зээлд багтаж суралцаж байна. Тухайлбал, төрийн сангийн зээлд багтаад суралцах гэж байгаа хүүхдүүдийг эхлээд 160 мянган төгрөг хурааж аваад байдаг юм билээ. Түүнчлэн өчнөөн материал бүрдүүлж авчир гэчихээд дараа нь сургалтын албад нь төрийн сангийн зээлд багтсангүй гээд бичиг баримтыг буцаадаг асуудал цөөнгүй байдаг.

ШУТИС-ийн оюутан М. Отгонбаатар:

-Их дээд суруулиудын сургалтын төлбөр нэмэгдлээ. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Сургалтын төлбөр нэмэгдэж байгаатай холбогдуулан маш олон залуучууд суралцах ёстой сургуульдаа суралцаж чадахгүйд хүрч байна шүү дээ. Энэ асуудлыг дагаад ажилгүй залуучууд нийгэмд их болж улмаар гэмт хэрэгт их холбогдож байна. Хамгийн бага сургалтын төлбөртэй сургууль гэхэд л 680 орчим мянган төгрөгийн төлбөртэй байна. Их дээд сургуулиудын төлбөрийн асуудал жил бүр л төр засгаас хяналт тавьж ажиллалаа гэж ярьдаг. Бодит байдал дээр ярихаас цааш үр дүнд хүрэхгүй байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
echlbbr HNHTbUgncgvfhvglry, [url=http://eolgezdonwqz.com/] eolgezdonwqz[/url], [link=http://asroqwvftmzj.com/ ]asroqwvftmzj[/link], http://qgemhuovncli.com/
IP:5.188.211.13  2019-09-06 17:09:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.