Дуучин Болд: Надад 100 машин байгаа

2008/08/18
Share |
Хүмүүс: Д Болд | 
Дуучин Болд: Надад 100 машин байгаа

Энэ удаагийн дугаарын “Хообий” буланд “В” продакшны продюссер, дуучин Д.Болдыг урилаа. Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө алъ хэдийнээ тогтоон жинхэнэ од болж чадсан дуучин залуутай энэ удаад уран бүтээлийн талаар ярилцахыг хүссэнггүй. Харин тэрбээр манайдаа л хамгийн олон машинтай баян залуу. Түүнд дэлхийд нэрд гарсан бүх брэндийн машинууд байгаа гэсэн. Тиймээс түүний хообийг сонирхлоо.

-Өдрийн мэнд. Таныг маш олон төрлийн машин цуглуулдаг гэж сонслоо. Энэ таны хообий юу?
-Машин цуглуулдаг болоод нэлээд удаж байгаа. Гадаадад тоглолт юмуу, амралт зугаалгаар явахдаа заавал машины үйлдвэрээр орж ямар маркийн машин шинээр үйлдвэрлэгдэж, шинэ загвар гарч байна вэ гэдгийг нь сонирхдог.
-Тэр болгоноосоо худалдаж авдаг уу?
-Тэгдэг. Өөрт байхгүй загвар байвал авдаг.
-Тэгвэл та маш олон машинтай байх нь ээ. Хаана хадгалдаг юм бэ?
-Ажил дээрээ. Миний ажлын ширээ нэг ёсондоо машины үзэсгэлэнгийн талбай шиг л харагддаг. Заримыг нь гэртээ, шүүгээндээ гээд ер нь хаана тавибал харагдах байдал нь аятайхан байна, тэр бүхэн дээр л машинуудаа өрдөг.
-Гэргий чинь арай өөр зүйлээр гэрээ чимэх хүсэлтэй байдаг байх даа?
-Манай гэргий харин ч миний хообийг илүү дэмждэг. Хэрэв миний цуглуулганд байхгүй машин байвал аваад ирдэг. Бие биенээ ойлгож байж л айл гэрийн амьдрал үнэ цэнэтэй, бас амттай байдаг шүү дээ, хэрэв эхнэр нөхөр хоёр санал зөрөлдөөд байвал тэр айлын, гэр бүлийн уур амьсгал эвгүй, хүйтэн байна байх аа.
-Танд яг хэдэн машин байгаа вэ?
-Би машинуудаа тоолдоггүй. 100 орчим болсон байх аа.
-Яг одоо та жолоо барьж явна гэлээ, ямар машин унаж байгаа вэ?
-Хаммер.
-Байнга унадаг юм уу?
-Үгүй ээ. Хааяа л унадаг. Миний хамгийн их унах дуртай машин маань “BMW” маркийн суудлын тэрэг бий.
-Уг нь эрчүүд ихэнх нь морь, эртний эдлэл цуглуулах дуртай байдаг юм билээ?
-Хүн хүний сонирхол өөр л дөө. Миний хувьд хурдан морь, эртний эдлэл, ан хийх зэргээс ер нь л хол.
-Та өөр зүйл цуглуулдаг уу?
-Би фото зураг авах дуртай.
-Хэзээнээс авч эхэлсэн юм бэ?
-Бага байхаасаа л дуртай байсан. Одоо ч авсаар л байгаа. Гэхдээ завтай үедээ л зургаа авдаг.
-Та авсан зурагнуудаараа үзэсгэлэн гаргавал сонирхолтой юм биш үү?
-Ихэнх нь хувийн зураг байдаг. Гэр бүлийн архивт ордог. Гэхдээ байгалийн хэзээ ч давтагдахгүй тохиолуудыг гэрэл зургийн хальснаа буулгасан зурагнууд байгаа. Түүгээрээ үзэсгэлэн гаргаж болох л юм.

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.