Хүмүүс: Ц Сэдванчиг | Х.Баттулга | Г Батхүү | Лу Болд | |
УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүст энгэрийн тэмдэг, шинэ цүнх өгдөг уламжлал манай парламентад бий. Энэ жилийн хувьд тангарагаа өргөж амжаагүй ч тэмдэг, цүнх хоёроо гишүүд сонгогдсон анхны өдрөө гардаж авдгаараа авсан. Гэтэл УИХ-ын баячууд болох Лу.Болд, Говь-ийн Сэдваанчиг, Женко Х.Баттулга, Г.Батхүү нарын гишүүд цүнхээ голов бололтой. Тэдний цүнх анхдугаар чуулган хуралдсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл чуулганы танхимд тоосонд дарагдан хэвтэж байна.