“АСА” групп монгол башёд 200 сая төгрөг зарцуулаад байна

2008/08/19
Share |
“АСА” групп монгол башёд 200 сая төгрөг зарцуулаад байна

Монгол залуусын эрч хүч, авъяас билэг, хурд чадлын гайхамшигийг мэдрүүлж Монгол гэдэг нэрийг өргөж яваа “Зууны манлай заан” Долгорсүрэнгийн гурван хүү элзг нэгтнүүддээ сүмо бөхийн гайхамшгийг үзүүлэхээр цаг хугацаа хөрөнгө мөнгөө хайрлахгүй ажиллаж байна.

Энэ сарын 27, 28-ны өдруудэд Японы мэргэжлийн сумогийн бөхчүүд Монголд ирж зодоглоно. Өнгөрсөн намраас эхлэн дуулиан тарьж, сүмо сонирхогчдын анхаарлыг татан, бөхөд хайртай монгол түмний сэтгэлийг хөдөлгөж байгаа энэ тэмцээн хоёр өдөр үргэлжлэх ч бэлтгэл ажилд үндсэндээ хоёр жилийг зарцуулаад байгаа аж. Хатуу чанга дэглэм, ёс заншилтай япончууд маш өнөр шаардлага тавьж байгаа гэнэ. Энэ талаар “Аса” группийн ерөнхийлөгч Д. Сэржбүдээгээс тодрууллаа.

-Монголд анх удаа сүмогийн башё зохион байгуулагдах гэж байна. Зохион байгуулалтын ажил шувтарч байна уу?
-Монголын талаас шалтгаалах зүйлүүд үндсэндээ дуусч байна. Энэ сарын 16-ны өдөр Сүмогийн холбооны эхний хүмүүс ирнэ. 20-ны өдөр хоёр дахь ээлжний хүмүүс ирнэ. Эхний ээлжээр арав гаруй хүн ирнэ. Сүмогийн холбооноос албан ёсоор сүмочид, сумогийн холбооны удирдлага, хэвлэл мэдээллийн ажилтнууд нийт 144 хүн ирнэ гэсэн мэдээлэл өгсөн. Тэднээс 70 орчим хүн нь хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчид. Монгол дахь сүмогийн дэвжээн дээрээс тэдгээр хэвлэл мэдээллийн ажилтнууд башёг сурвалжилж цацах тэр өдрүүдэд Монгол орон дэлхий нийтийн анхаарлын төвд өртөх нь мэдээж. Энэ зохиолын бол бидний хувьд шинэ алхам.
-150 орчим зочин, төяөөлөгч хүлээн авч энэ арга хэмжээг зохион байгуулахын тулд нэлээд зардал гарч байгаа нь тодорхой. Зочдоо хааиа байрлуулахав?
-Монгол башёг зохион байгуулах зардал өнөөдрийн байдлаар төсөвлөснөөс хол давчихсан. Энэ арга хэмжээг спонсорлож байгаа, манай “Аса” групптэй хамтран ажилладаг байгууллагууд бидэнд дэмжлэг болж байна. Тэдний бодит дэмжлэгтэйгээр ямар ч байсан энэ арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Японоос ирж байгаа зочид төлөөлөгчид “Sunjin Grand” зочид буудалд байрлана.
-Нууц биш бол хэчнээн сая төгрөгийн зардал гараад байна?
-Одоогийн байдлаар 200 сая төгрөг зарцуулаад байгаа.
-Монгол башёг зохион байгуулахад Монголын толгой компаниуд төдийгүй Японы компани оролцож байгаа гэж сонссон?
-Нийт 14 байгууллага энэ арга хэмжээг спонсорлож оролцож байгаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, “Петровис”, “Алтай констракшн”, “Таван Богд”, “Бриж” групп зэрэг Монголын нүүр царай болсон томоохон компаниуд оролцож байгаа. Мөн Японы нэг компани, “Асахи” групп орж байгаа. Энэ арга хэмжээний болои ивээн тэтгэгч байгууллагуудынхаа талаархи шаардлагатай бүх мэдээллийг бид www.mongolbasho.mn сайтад тавьсан байгаа. Сонирхсон хүн бүр хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой.
-Өнөөдрийн байдлаар зардал 200 сая хол давчихсан тэж бодохоор Монгол башё арга хэмжээ ашгийн бус байх нээ ?
-Бидэнд энэ арга хэмжээнээс ашиг харах шаардлага байхгүй. Тэртээ тэргүй манайх ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Хоёр орны хоорондын харилцааг бэхжүүлж ийм том арга хэмжээг зохион байгуулна гэдэг нэгд, манай орны нэр хүнд, хоёрдугаарт маш том хариуцлага. Монгол башё Монголулсын ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж байгаа томоохон арга хэмжээ. Бид улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд гаргахуйц томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж дууслаа. Монгол башёг амжилттай зохион байгуулах нь улсын нэр хүнд хариуидага. Энэ бол биднийг хөдөлгөх маш том хөшүүрэг.
-Сүмогийн холбоо маш нарийн дэгтай байгууллага. Тэр уттаараа та бүхэвд маш өндөр шаардлага тавьж байгаа нь мэдээж?
-Бид сүмогийн холбооноос тавьсан шаардлагын дагуу бүх бэлтгэл ажлыг хангалаа. Тийм болохоор энэ арга хэмжээ сайхан болох нь дамжиггүй.
-Монгол башёгийн билет зарагдаж дууссан гэсэн мэдээлэл үнэн үү?
-Билетийн бордуулалт яг одоогийн байдлаар 65 хувьтай явж байна. Монголын сумо сонирхогчид эх орондоо башё үзэж сонирхох энэ боломжийг алдахгүй үзэх сонирхолтой байна л даа.
-Монгол башёг үзэж чадахгүй хүн олон бий. Үргэлжлэх хугацаа нь ч богино юм. Олон хүн гомдолтой үлдэх нь ээ дээ?
-Бид энэ талаар бодолцсон. Хүн бүр билет худалдаж аваад башё үзэх боломж хомс. Тийм учраас дэвжээн дээрээс нь башё үзэх боломжгүй үзэгчид фенүүддээ Монголд анх’удаа зохион байгуулагдаж байгаа башёг үзүүлэхийн тулд дөрвөн телевизэд башёг шууд дамжуулах эрх өгсөн. Монгол орон даяар сүмогоор амьсгалж, хүчтэнүүдийн тулаан үзэх боломжийг бяд олгоод байгаа.
-Сүмог монголчууд үндэсний спортын хэмжээнд сонирхдог болоод удаж байна. Тэр ч утгаараа монголчууд сүмогийн холбооны төлөөлөгчид, сүмочидтой зургаа авахуулах, гармн үсэг авах сонирхол ихтэй байгаа. Энэ арга хэмжээг та бүхэн яаж зохицуулах вэ?
-Сүмогийн холбоо дотоод дэг журам өндөртэй. Тийм учраас хүссэн хүн бүр сүмогийн их аваргуудтай зургаа авахуулаад байх боломж гарна, эсвэл гарахгүй гэж бид одоохондоо хэлэх боломжгүй байна. Гэхдээ бид сүмо сонирхогч тумэндээ Японы сүмочдыг аль болох ойр дотно байлгах боломж хайна.

эх сурвалж: Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka ЗакладкР¸ экстази в Ð›ÑƒÑ…Ð¾Ð²Ð¸Ñ†Ñ ‹ Спас-Кле
IP:93.179.90.58  2018-05-06 07:07:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.