Улсын начин У.Балжинням харцага У.Магалжавыг “ална” хэмээн дарамталсан, улсын начин Лхагвасүрэн дэвжээн дээрээс засуулаа хөөсөн, улсын заан Рагчаа учраа бөхөө зодсон хэргээр “шүүгдлээ”

2008/08/19
Share |
Улсын начин У.Балжинням харцага У.Магалжавыг “ална” хэмээн дарамталсан, улсын начин Лхагвасүрэн дэвжээн дээрээс засуулаа хөөсөн, улсын заан Рагчаа учраа бөхөө зодсон хэргээр “шүүгдлээ”

Дэлхий дэлэгнэж, нар хур тэгширсэн сайхан зун, шинэ хүчтэнүүд төрөн гарсан Улсын их баяр наадмын дуулиан одоо хэр тасраагүй байна. Бүгд л сайхан наадам боллоо хэмээн ам уралдуулан ярьцгааж байгаа ч Үндэсний их баяр наадмын салбар хорооны гишүүд харин энэ наадамд тун ч сэтгэл гонсгор байгаа гэнэ. Эр бяр, хүч чадал, ухаан бодлоо уралдуулан нааддаг монгол эр хүний бахархал болсон бөхчүүд маань энэ жилийн наадамд ёс бус загнаж, төрийн их наадам, түмэн олныхоо их цэнгэлийг гутаан доромжиллоо гэж нэг бус ахмад бөхчүүд гомдол гаргаж байгаа аж. Өнгөрсөн сарын 14-ний өдөр Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хороо хуралдаж энэ асуудлаар тун нухацтай яршщсан аж. Наадмын торгон ногоон дэвжээн дээр ааш авир, зан араншингаа татаж чадаагүй бөхчүүдийн талаар нилээд халуухан маргаан болсон аж. Улсын засуул Батхуяг наадмын комисст хандан “Бөхчүүдийн ааш араншин гэж болохоо байлаа. Улсын заан Рагчаа начин Цацавширыг барьж авах далимдаа зодсон” хэмээн гомдол гаргаж. Гэвч хөлийн цэц, улсын харцага Д.Сэрээтэр . “Цацавшир барилдахгүй зугтаагаад байсан учраас ийм арга хэмжээ авсан” хэмээн тайлбарлаж. Бр нь манай бөхчүүд барилдахаасаа таахалзах болж, бүр наадмын ногоон дэвжээн дээр барилдахгүй хэмээн зугатаадаг болчихсон юм байх. Аймгийн арслан Завданбат барилдахгүй баахан зугатааж. “Барилдах хэрэгтэй” гэж шаардлага тавихаар “Битгий хуцаад бай. Зугатаж болохгүй гэсэн дүрэм хаана байна” хэмээн засуулуудтай хэрэлдэж, учраа бөхөөсөө улаан цайм зугатаах залууг хөөсөөр хэдэн засуул аргаа барсан юм байх. Баянхонгороос гаралтай улсын начин Д.Батболд учраа бөхөө ч, засуулаа ч дайрч доромжлон “Битгий хуцаад бай. Муу п…. минь” хэмээн хавьтсан ойртсон болгоноо хараан загнаж байсан талаар засуулууд гомдол гаргалаа. Үүнээс гадна начин У.Балжинням өөрийг нь амлаж авсан харцага У.Магалжавт өш йанаж, наадмын талбай дээр “Ална” хэмээн дарамтлаж олон хүнийг цочоожээ. ‘Төрийн их баяр наадамд хүчээ үзэх гэж байгаа бөх хүн наадмын Toprqp ногоон дэвжээн дээр учраа бөхөө “Ална” хэмээн занаж байгаа юм чинь нэг өдөр хутга түрийлээд ирэхийг ч үгүйсгэх аргагүй” хэмээн ахмад бөхчүүд сэтгэл зовнин ярьцгааж байна. Ялангуяа залуу начингуудын ааш зан бүр их эвдэрч байгаа бололтой. “Элэг бүсээ чангал” хэмээн шаардлага тавьсан Болдбаатар засуул руу начин Лхагвасүрэн давшилж гарч. Тэр ч бүү хэл “Битгий хуц п… минь, Эндээс зайл” хэмээн хашгирч, олны дунд нүдний булай болж. Хэдэн зуун жилийн түүхтэй монгол бөх засуултай байсаар ирсэн. Харин өнөөдөр ааш аяг тааруу, аархуу, омгорхуу хэдэн залуу наадмын ногоон дэвжээн дээрээс засуулуудыг элдвээр хавчсаар шахан гаргах бололтой дог. Энэ бүх мэдээлэл салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Данзанг ч багагүй бухимдуулав. Тэрээр засуул, хөлийн да нарыг зэмлэж, “Та нар бөхчүүдтэй хамгийн ойр тулж ажилладаг хүмүүс. Та нар бөхөв дээдлэх чинь хэт ихдээд одоо доромжлуулахдаа хүрч байна. Ийм байж болохгүй. Бөхчүүд дүрэм, засуул хоёрын гарт бий. Намар барилдаан эхлэхээр ийм юм ярьж байгаа бөхчүүдийг ерөнхий цэцдээ хэлээд барилдаанаас хасуулж байя. Хэдэн удаа хасагдаад л хэл ам нь дарагдаж, хэрүүл шуугиан, хараал хэлэхээ болино” хэмээн уурлаж бухимдсан засуулуудыг тайтгарууллаа. Уг нь Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооныхон наадамд зодоглох 512 бөхөд 5 заалт бухий анхааруулга гардуулж, хууль дүрэм, ёс заншлаа хатуу мөрдөн барилдахыг сануулсан юм билээ. Гэвч тэдний энэ ажил цаг цаас урсэн хэрэг болж хуьирсанд олон хүн гомдолтой байна. Үүнээс гадна дээрхи хурлаар нэг биш засуул, холбогёийн хэргийг давхар “шүүв”. Улсын арслан Азжаргал, аймгийн арслан ӨДаваабаатар нарыг шодуулахдаа анхааралгүй байснаас болж Азжаргал арсланг хохироосон гэж үзэх хүн ч цөөнгүй байна. Аймгийн арслан Ө.Даваабаатар шооны, хайрцгийг харахгүй зугатаасан. Арслангийн талаар шоо буухад хэл ам гаргаж, өөрийнхөө талаар барилдсан хэрэгт хөлийн цэцүүд буруутан болж хоцров. Үүнээс гадна Магалжав, Батзаяа, Ду.Батбаярын барилдаан маапаантай боллоо. Барилдааныг хэт хурдан шийдвэрлэж, начин Ду.Батбаярыг хохироолоо гэх яриа ч уг хуралдаан дээр гарч байсныг нуугаад яахав. Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооныхон ийнхүү ажлаа дүгнэж, алдаа дутагдал гаргасан бөхчүүдийг “шүүлээ”. Монгол төрийн сүлд хийморь, монгол хүн бүрийн бахархал болсон бөхчүүдмааньдахиннаадмын ногоон дэвжээн дээр ёс бус зан гаргалгүйгээр шудрага сайхан барилдаж, хүч чадлаа үзнэ гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.