Инээлгэдэг ургамлыг устгажээ

2008/08/19
Share |
Хүмүүс:
Инээлгэдэг ургамлыг устгажээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Найрамдлын эрдэнэс” хүүхдийн зуслангийн орчимд ургадаг хар тамхины төрлийн ургамлыг өнгөрсөн сарын сүүлчээр устгалаа. Энэ ажлыг үйлдвэрийн Цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэжээ. Тэд 22 шуудай буюу 160 кг хар тамхины каннибасын төрөл болох зэрлэг олсыг үндсээр нь сугалж устгасан байна. Хүүхдүүдийн дунд “инээлгэдэг ургамал” гэж нэрлэгдсэн зэрлэг олс нь хүний биед мансууруулах, донтуулах үйлчилгээтэй аж. Урьд жилүүдэд зусланд амарсан хүүхдүүд энэ ургамлыг шохоорхон сонирхож хэрэглэж байсан тохиолдол ч гарсан юм. Иймээс дээрх асуудалд үйлдвэрийн ерөнхий захирал анхаарлаа хандуулж хүүхдийг мансуурахаас урьдчилан сэргийлэх, зуслангийн ажиллагааг хэвийн явуулах тухай тушаал гаргасан нь ийнхүү хэрэгжсэн байна.

Эх сурвалж: Ардын сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.