Ч.Улаан гишүүн шинэ гэргийтэй болсноо ихэд нууцалж байна

2008/08/19
Share |
Хүмүүс: Чүлтэм Улаан | 
Ч.Улаан гишүүн шинэ гэргийтэй болсноо ихэд нууцалж байна

УИХ-ын эрхэм гишүүн, Сангийн сайд Ч.Улаан энэ жилд одтой байна. Тэрбээр нэг хэсэг Ерөнхий сайд болох мэтээр ярьж яваад чимээгүй болсон. Түүнийг Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх ажлын хэсгийн даргаар намын Удирдах зөвлөл нь томилоод “мартчихсан” удаатай юм. Харин С.Баярын Засгийн газарт орсон Ч.Улаан дахин өнгө засаж эхэлсэн. Сонгуульд нэр дэвшиж, Сүхбаатар аймгаасаа нэгээр гарч ирсэн эрхэм гишүүн үүнээс ч өмнө гэргийгээ солиод амжсан гэнэ. Тэгээд үүнийгээ ихэд сонгуулиар хөдөөгүүр явахдаа салхинаас хүртэл нууцалж ирсэн гэнэ. Нуухаас ч аргагүй, сүхбаатарчууд түүнийг УИХ-д сонгохдоо биднийг төлөөл хэмээсэн болохоос эхнэр сонго гэж илгээгээгүй, Насаар хамаагүй залуу амрагаа өөрийн болгон суусан Ч.Улаан улам л гялалзаад байгааг учрыг нь сонссон ангийнх нь зарим нэг нь жиг жуг гэлцэж байгаа юм. УИХ-д тохой залган суудаг Р.Раштай насаар яг чацуу тэрбээр хамаагүй залуу харагддаг. Тэрбээр үнэхээр л гадаад үзэмждээ ихээхэн анхаарал тавьж чаддаг нэгэн. Сүхбаатар аймагт түүний хажууд зэрэгцэн суусан нутгийнх нь хүүхэн “Тэр Улаан гишүүн эрэгтэй хүн байж биднээс л илүү арчаатай юм. Нүүрэндээ крем хүртэл түрхчихэж” хэмээн атаархах шахам ярьсан гэдэг. Тэгээд ч түүний шинэхэн эхнэр нь мөн л гоо сайхандаа ихээхэн анхаарч байнга гоо сайхны салонд нэлээд цагаа өнгөрүүлдэг гэсэн. УИХ-ын гишүүн Ч.Улаан нэг сэтгүүлчийн асуултад Тэвч, итгэ, хүлээ, тэгвэл чи ялна гэдэг шиг үгийг хэлж байсан гэдэг.

Эх сурвалж: Ардын сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Www privat24 ru Peercoin как майнить Москва ТропарёР²Ð¾-НикулÐ
IP:141.101.132.243  2018-08-16 11:24:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.