Улаанбаатарчууд удахгүй усаа өндөр үнээр худалдаж авна

2008/08/20
Share |
Хүмүүс:
Улаанбаатарчууд удахгүй усаа өндөр үнээр худалдаж авна

Улаанбаатар хотын ундны цэвэр усыг хангадаг Туул гол ширгэж үгүй болох аюул ойрхон байна. Цэвэр усНы ундарга маань уствал нийслэлчүүд хатаж цангаж, усаа өндөр үнээр худалдаж авч таарах нь. Гэтэл энэ аюулыг бид өөрсдөө дуудсаар. Зун нь болохоор Туул голдоо машин тэрэг, хивсээ угааж бохирдуулна, намар нь болохоор өвлийн түлээ түлшээ бэлтгэж базааж байгаа нь энэ гээд хамаг мод бургасыг нь огтолно. Хэн нэгэн эрхтэн дархтан голын эрэг сав дагуу өндөр хаус бариулж, барилга байгууламж босгож, арьс ширний үйлдвэрийнхэн Туул гол руу угаадас, бохироо шахаж байна. Түүнчлэн яг одоо Туулын шугуй хүнээр хахаж цацаад байна. Учир нь мойл жимс түүх гэсэн жимсчдийн урт цуваа Сонгины бургас руу цувж бетон сав хангиналдаж байна. “Уг нь мойл гэдэг жимс найман сарын сүүлээр жинхэнэ боловсорч, тас хар болдог сон. Сүүлийн хэдэн жил гүйцэд болсон мойл идэж үзсэнгүй. Хотын жимсчид ирээд хамаг жимсийг нь түүхийгээр нь хамаад авчих юм. Тэгээд зогсохгүй хамаг л бут бургасыг нь хугалж, модыг нь хөрөөдөж орхино. Дараа жил нь дахин жимс түүхээ мэддэггүй арилсан дотортой улс юм” хэмээн тэндхийн оршин суугчид халаглаж байсан. Мойл гэдэг энэ жимсийг модтой юутай нь хайр гамгүй түүсээр Туулын шугуй хоосорсоор л, мод жимсээ устгуулж цөхөрсөн хатан Туул минь түүх болж үлдэх вий. Жилийн жилд энэ үзэгдэл давтагдсаар байвал магадгүй хэдхэн жилийн дараа бид цөлжиж, ундны цэвэр ус цалингийнхаа тал хувиар худалдаж авч магадгүй л байна.

Эх сурвалж: Ардын сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
dertonian Купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Кокаин MQ (Мексика) Мск Виго купить МефедроР½ [Эйфорет
IP:185.250.43.174  2018-10-23 23:08:10
Reuben Pleased to meet you http://xnxx.promo/ when was xnxx.com created** Malaysia”s state-run investment fund will buy a 90percent stake in Turkish health insurer Acibadem Sigorta for$252 million, ending a race between global firms. Thisunderscores appetite among international investors for thefast-growing sector.
IP:149.28.68.48  2019-06-29 17:50:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.