Шинэ Засгийн газрын сайдын суудал нэг тэрбумаар үнэлэгдэж байна

2008/08/21
Share |
Хүмүүс:
Шинэ Засгийн газрын сайдын суудал нэг тэрбумаар үнэлэгдэж байна

Төрийн ажил гацаанд ороод байгаа энэ үеийг шинэ Засгийн газрын сайдын суудлыг горилогчид л өөртөө хамгийн ашигтайгаар эргүүлж амжаад байгаа бололтой. Учир нь дөрвөн жилийн өмнө 400-600 саяар үнэлэгдэж байсан сайдын суудалд энэ удаад нэг тэрбумын ханш тогтоогоод байгаа аж. Гэхдээ 400-600 саяар нэг сайдын суудал үнэлэгддэг талаар УИХ-ын гишүүн Л.Гүндалай анх ам нээж байсан юм шүү. Харин энэ удаад шинэ Засгийн газарт гарцаагүй багтчих Д.Одбаяр, Ц.Мөнх-оргил нарын зангарагтай нөхдүүд дуугүй суух зуур сайдын суудал зүүдлэгсэд болон сайдын суудлыг наймаалцагсадын дунд ил далд уулзалтууд болж, ханцуй доогуураа наймаа хаялцах маягаар л энэ удаагийн УИХ-ын гишүүдийн ажил эхэлж байгаа бололтой.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.