Хүмүүс: Г Батхүү | Д Лүндээжанцан | |
Сүүлийн үед төрсөн нутгийнхаа төлөө тууштай тэмцэж байгаа төрийн түшээдийн нэг бол яах аргагүй УИХ-ын гишүүн Г.Батхүү. Тэрээр Онги голыг хамгаалан тэмцэж байгаа нутгийн иргэдийн `Онги гол` хөдөлгөөнийхөнтэй нэгдэн, идэвхтэй тэмцэл өрнүүлж байгаа билээ. Түүнчлэн энэ талаар УИХ-ын дарга Д.Лүндээжанцанд шаардах бичиг хүртэл хүргүүлээд амжсан. Энэхүү хөдөлгөөнийхнөөс өмнө нь найман ч хүн нутаг усныхаа төлөө амиа хорлохоор хүртэл гарын үсэг зурж байсан. Тэгэхээр асуудлыг нь хурдан шийдэхгүй бол Г.Батхүү гишүүн ч бас ес дэхь нь болчихож магадгүй, эрхэм УИХ-ын дарга аа.
www.factnews.mn